Засгийн газар шинжлэх ухааныг гадуурхав уу

img

 

Шинжлэх ухаанаа аваръя түр хорооноос хэвлэлийн хурал зарлалаа. Хурал өнөөдөр 11.00 цагт ШУА-ийн байранд болно.

 

Засгийн газрын тогтоолоор Баянзүрх дүүрэгт байрлах Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн Прокурорын газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийг эсэргүүцэн, эрдэмтэн судлаачид “Шинжлэх ухаанаа аваръя” түр хороо байгуулагдан хэвлэлийн бага хурал зарлаж байна.

 

Монгол Улс палеонтологийн олдвор, судлалаар дэлхийд эхний III байрт ордог аж. Монголын нэр хүндийг олон улсад чамгүй өсгөж байгаа томоохон хүрээлэнгүүдийн нэг нь ШУА- ийн Палеонтологи, геологийн хүрээлэн билээ. Гэтэл Засгийн газраас дээрх тогтоолыг гаргахдаа зөвхөн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг прокурорын газарт шилжүүлэх тухай дурдсанаас бус тухайн байранд ажил хөдөлмөр эрхэлдэг эрдэм шинжилгээний ажилтнуудыг хаана байлгах, тухайн байранд хадгалагдаж буй дэлхийд данстай эртний ховор ургамал, амьтан, чулуулгийн дээжийг хаана, хэрхэн шилжүүлэн хадгалах асуудлыг огт тусгаагүй байна. Түүнчлэн дээрх байранд Палеонтологийн хүрээлэн олон жилийн турш үйл ажиллагаа явуулж ирэхдээ эртний ургамлын сан, сээр нуруугүй амьтад, боловсруулаагүй чулуун дээжийн сан хөмрөг зэрэг ховор олдворуудыг хадгалдаг бөгөөд эдгээр үнэт сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх ямар ч боломжгүй хэмээн судлаачид үзэж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ