Булган аймагт төөрөхгүй

Булган аймаг дахь Цагдаагийн газраас "Чигийн заалт" бүхий тэмдгийн стандартын дагуу хийж, байршуулжээ. Сум хөгжүүлэх сангаас хөрөнгийг нь шийдэж, орон нутгийн шороон замын салдаг уулзваруудын олон салаа замуудыг тэмдэгжүүлээд байна.
Энэ ажлын хүрээнд аймгийн хэмжээний 16 сумын улсын болон орон нутгийн чанартай автозамын 119 уулзвар, салаа замыг тэмдэгжүүлсэн нь цагдаагийн газрын хамт олны 95 жилийн ойгоо угтсан томоохон бүтээн байгуулалтын ажил болжээ.
Булган аймгийн нутаг дэвсгэрээр нь улсын чанартай 3 трассын хатуу хучилттай зам дамжин өнгөрч баруун болон хангайн бүсийн аймгууд руу зорчих иргэдийн урсгал нэмэгдэн, зуны улиралд л гэхэд өдөртөө 8500-11000 автомашин дамжин өнгөрдөг байна.
Тээврийн хэрэгслийн энэ ачааллаас шалтгаалан зам тээврийн хэрэг, ослын гаралт ихсэж иргэдийн ая тухтай аюулгүй зорчих нөхцөл алдагдаж, хөдөө хээрийн замд төөрөх, шавар усанд суух зэрэг эрсдэл гардаг тул Булган аймгийн нутаг дэвсгэр дээрх улсын чанартай болон орон нутгийн чанартай авто замын салдаг уулзвар, олон салаа замуудад мэдээлэх тэмдэг тавих ажлыг зохион байгуулжээ.
Орон нутгийн шороон замыг тэмдэгжүүлсэнээр иргэд, жолооч нар төөрөх, үргүй зардал гаргах, хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрсдэлгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх чухал үр дүнтэй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ