Дарханы нэг “дошны” 3 өрсөлдөгч

img

 

УИХ-ын 44-р тойрог буюу Дархан-Уул аймагт хамгийн сонирхолтой учраа таараад байна. Юу гэхээр, Ардчилсан намаас Намсрайн Мөнхдаш, МАН-аас Болдын Жавхлан, МАХН-аас Жамъяанхорлоогийн Сүхбаатар нарын дунд “жинхэнэ халз тулаан” болох гэж байна. Тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу, үе тэнгийн гурван залуу “үзэж тарах” нь. Хамгийн хачирхалтай нь Мөнхдаш, Жавхлан, Сүхбаатар нар Шинэ Дарханы нэг “дошны” хүүхдүүд. Мөнхдаш Жавхлан нар хуучин хорооллын 22-р байранд амьдардаг, хамтдаа хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглож өссөн аж. Харин Сүхбаатар, Жавхлан нар нэг сургуулийн нэг төгсөлтийн хүүхдүүд. Тэгвэл одоо нэг хорооллын 3 хүү эрийн цээнд хүрч, төр түшилцэх хэмжээнд хүрчээ. Нутаг нь ч, хороолол нь ч, байр нь, бас сургууль нь холбоотой бизнесмэн, эдийн засагч, эрхзүйч 3 залуу нэг тойрогтөрсөлдөхөөр тус тусын сурталчилгаагаа эхлүүлээд байна. Дарханыхан тэр дундаа бага байсан үеийг нь мэддэг байрныхан нь аль хүүгээ дэмжихээ мэдэхгүй сэтгэл хоёрдож байгаа сурагтай. Сонирхолтой сонголт болох нь дээ. 

 

ЭХ СУРВАЛЖ: АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Javhlan gedeg huniig medehguin bn. Darhanii hugshchuud n medeh l bh. zaluuchuud bol medku, uls turd garah bolohooroo l nutagaa medej sanaj gene. Suhbaatar ch mun ylgaagui.
2016-06-17
Зочин:
Suhbaatar yu hiisiin? Darhand? Suhbaatar hiisen buteesen gj bi lav sonsooguin bn.
2016-06-17
Зочин:
Darhanchuuddaa monhdash gej ene baliar buduuleg hulgaiciig songohgvi yum bgaan bizdee. J.Suhbaatar arai deeree
2016-06-16
12457896:
Энэ гурваас бол Сүхбаатар Төрд хэрэгтэй зайран л даа.
2016-06-16