Тэйлор Свифт найз залуутай болжээ

img

Дуучин Тэйлор Свифт найз залуутай болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Дуучин бүсгүй өөрөөсөө есөн насаар ах гэрэл зурагчин Том Хиддлтон гэгчтэй үерхэх болжээ. Тэдний үнсэлцэж буй зургийг Британийн “THE SUN” сэтгүүл ил болгосон байна.

 

Тэйлорын хэвлэлийн төлөөлөгч Диана “AFP” агентлагт “Тэд жаргалтай байгаа” гэж ярьжээ.

 

Өдгөө 26 настай Тэйлор хэдхэн өдрийн өмнө хөгжимчин  Калвин Харрисээс салсан юм. Хосын салсан шалтгаан тодорхойгүй байгаа ч салалтаас өмнөхөн Харрис авто осолд оржээ. Харрис эмнэлэгээс гарч, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ