Викториад солонгос бүсгүйчүүд таалагддаг

img

 

Загвар зохион бүтээгч Викториа Бекхэм Өмнөд Солонгосын “VOGUE” сэтгүүлийг чимж, ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр Бээжин, Сөүл, Токио хотноо өөрийн брэндийн дэлгүүрээ нээхээр ажиллаж буй бөгөөд сурталчилгааны үүднээс Азийн хэвлэлүүдтэй хамтран ажиллах болжээ. Викториа өнгөрсөн сард БНХАУ-ын “VOGUE” сэтгүүлийг чимсэн бол ирэх наймдугаар сард хулдаанд гарах Японы “ELLE” сэтгүүлийг мөн чимэхээр гэрээ байгуулсан гэнэ.

 

Тэрбээр Солонгосын “VOGUE” сэтгүүлд ярихдаа “Би их сэтгэл хангалуун байна. Удахгүй Ази бүсгүйчүүд миний загвараар гоёно гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.

 

Сурвалжлагч, Викториагаас “Танд солонгос бүсгүйчүүд таалагдаж байна уу?” хэмээн асуухад "Тийм ээ. Надад солонгос бүсгүйчүүд их таалагддаг. Тэд их дэгжин бас үзэсгэлэнтэй харагддаг” хэмээн хариулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ene ih aztai busgui shvv bsdaas ilvv uym yuch bhgui bj tsarai n ch gsn bdag l huuhen turanhai n goe uymu gheer bas arai l etsenhii anh aldart garch bh zurguud deeree nileen orsgoi shvdei bsan shvdee hamraa zasulsan haragdaj bnle.
2016-06-16
25:
МЭДЭЭЖ УЛСАД НЬ ДЭЛГҮҮР НЭЭЖ БАЙЖ ХҮҮХНҮҮДИЙГ НЬ МУУХАЙ ГЭХГҮЙШДЭЭ
2016-06-16
Зочин:
solongosuud er emgbugdeereeui hogshin zaluugui nuuree zasulaal
2016-06-16
zochin:
Solongos busguin uzesgelen haanaa baidgiin bol Mongol huuhnuudiin derged yu ch bish Muuhai unertei Bas tegeed tsarai muutai gej yuhe
2016-06-16