Мила Кунис жирэмсэн болжээ

img

 

Жүжигчин Эштон Катчер болон Мила Кунис нар тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Барууны хэвлэлүүдийн мэдээлснээр “Мила таван долоо хоногтой жирэмсэн” хэмээжээ. Уг мэдээллийг Катчерийн дотны найз баталсан ч хос албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна.

 

Мила өчигдөр инстаграмдаа “Миний биед бяцхан халим орчих шиг боллоо” хэмээн бичсэн нь уг таамгийг төрүүлсэн аж.

 

Хос өнгөрсөн оны долоодугаар сард Уэтт гэх охинтой болсон билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ