Цалин, тэтгэвэрийг хуваарийн дагуу олгоно

Засгийн газрын хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Болор мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ:
-Засгийн газрын хуралдаанаар “Сайн хувьцаа” хөтөлбөрийн журмын талаар хэлэлцэж, тогтоолдоо тодорхой өөрчлөлт оруулах шийдвэр гаргалаа. “Сайн хувьцаа” хөтөлбөр төсөвт ямар нэг дарамт учруулах, хууль зөрчих асуудал байхгүй хэмээлээ.
Сүүлийн үед цалин, тэтгэврийн асуудал хүндэрнэ, урсгал зардлаа санхүүжүүлж чадахгүй гэсэн мэдээлэл гараад байгаа. “Цалин, тэтгэвэр болон урсгал зардал хуваарийн дагуу хийгдээд явж байгаа. Цаашдаа ч хуваарийн дагуу явагдахаар төлөвлөгөөнд туссан. Үүнд ямар нэг асуудал үүсэхгүй. Тодорхой гүйцэтгэл гаргаагүй байхад зарим төрийн байгууллагууд гүйцэтгэл гаргаж иргэдэд буруу мэдээлэл өгч байна. Энэ нь сонгуультай холбоотой гарч байгаа мэдээлэл” хэмээн онцолсон юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ