Тэйлор экс залуугаа инстаграмаасаа устгажээ

img

Дуучин Тэйлор Свифт инстаграмаасаа экс найз залуу Халвин Харрисыг устгасан талаар  “www.dailymail.co.uk” мэдээллээ.  

 

Дуучныг зөвхөн инстаграмд 71 сая хүн дагадаг юм. Тэрбээр өчигдөр инстаграмдаа “Хогийн сав. Сэтгэлээ цэгцлэх хэрэгтэй” хэмээн бичжээ.

 

Харин дуучныг Халвин твиттер болон инстаграмаасаа устгасан аж. Хос 2015 оны хоёрдугаар сараас болзож эхэлсэн юм. Салалтын шалтгаан нууц байна.

 

Тэйлор саяхнаас  өөрөөсөө есөн насаар ах гэрэл зурагчин Том Хиддлтон гэгчтэй болзох болжээ. Тэд өчигдөр Нью Йорк хотноо зохион байгуулагдсан үдэшлэгт хамтдаа оролцож байхдаа хэвлэлийнхэнд баригдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
gerel zuragchin u haha yuga ch medehgui,naadah chn jujigchin thoriin lokid togoldin
2016-06-18