Сөүлд өвөрмөц тэмцээн болов

img

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын  “Ханганг” паркт “Юу ч хийхгүй байх” гэсэн өвөрмөц тэмцээн зохион байгуулагджээ. Тэмцээнд оролцогчид 90 минутын турш юу ч хийхгүй зөвхөн зүгээр суух аж. Тэмцээний гол зорилго нь хүн утас, интернэт, хоол, найз охин болон залуугүйгээр хэрхэн удаан тэсэхийг тодруулах аж.

 

Зохион байгуулагчид оролцогчдод тусгай төхөөрөмж зүүлгэж, 15 минутад нэг удаа зүрхний цохилтыг нь шалгаад 90 миутын турш зүрхний цохилт нь нэгэн хэвийн байсан хүнийг ялагчаараа шалгаруулсан талаар “www.hypebeast.com” мэдээллээ.

 

Уг тэмцээний ялагчаар реппер Краш тодорсон бол уран бүтээлч Юп Юонг удаалжээ. Юонг 2013 онд зохион байгуулагдсан анхны тэмцээнд ялалт байгуулсан гэнэ. Тэмцээнд оролцохоор 2000 хүн бүртгүүлсэнээс зохион байгуулагчид 70 хүнийг сонгон авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ