Нэр дэвшигч Намсрайн Мөнхдашыг яагаад сонгох ёстой гэж?

img

УИХ-ын 44-р ойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Намсрайн Мөнхдашыг яагаад сонгох ёстой гэж? Ямар шалтгаанаар түүнийг дэмжиж байна вэ? Энэ асуултын хариуд хүмүүс ийн хэлж байна

 

Б.Энхбаяр ОУХМ

 

Н.Мөнхдаш  ах бол спортынхныг  их дэмждэг хүн л дээ.  2008 онд өөрийн Олон улс худалдааны төвдөө үнэгүй өрөө гаргаж өгч манай Пауэрлифтингийн тамирчдыг бэлтгэл сургуулилт хийж бай гэж өөрөө тоног төхөөрөмж хотоос авчирч өгч байсан. Тэрнээс хойш олон тамирчид хичээллэсэн дээ. Хамгийн гол нь манай Дарханы тамирчид аймаг, улсын аварга шалгаруулах тэмцээнээс олон удаа медаль авчирсан төдийгүй Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 5 тамирчин медаль, Дэлхийн аваргын болон дэлхийн цомын тэмцээнүүдээс 3 тамирчин маань медальтай ирсэн. Энэ бүхэн Мөнхдаш ахын бидний төлөө хийсэн  маш сайхан үйлс юм. Гэхдээ өөрөө энэ тухайгаа яриад явдаггүй, даруу нэрэлхүү хүн л дээ. Манай  пауэрлифтингийн тамирчид бүгд танд баярлаж явдаг шүү. Амжилт хүсье.

 

Т.Батцэрэн: Шинэ Дархан ОУХТөвийн хүнсний тасгийн түрээслэгч

 

 

Шинэ Дархан ОУХТөвийг барьж байгуулсанд нь маш ихээр талархаж явдаг. Энэ төв нь олон хүний  ажлын байр болж, аж амьдралаа авч явж байна. Би тус худалдааны төвд байгуулагдсан  цагаас нь хойш 8 жил үйл ажиллагаа явуулж байна. Манай худалдааны төв ажиллах орчин нөхцөлийг сайтар бүрдүүлсэн гэж боддог. Бараа таваараа татаад олон том захуудаар явж байхад хүйтэнд хөрч, халуунд халах үе бишгүйдээ л тохиолдоно. Тэр үед бусад захуудтай өөрийн ажлын байрыг харьцуулаад ийм сайхан тохилог, дулаан ажлын байртай байгаадаа баярлаж явдаг.

 

Д.Мандухай

 

Нэр дэвшиж байгаа Намсрайн Мөнхдаш ахыг дэмжиж байна. Яагаад  гэвэл  Ардчилсан  нам бол хийж бүтээсэн зүйл ихтэй. Миний хувьд  залуу хүн болохоор түрээсийн орон сууц хэрэгжүүлж  байгаад маш их баярлаж байна. Залуучуудын хувьд түрээсийн байр маш чухал. Ер нь Дарханд  хийсэн гээд хэлчих юмтай  хүн ш дээ. Энийгээ цааш үргэлжлүүлж  олон хүнийг хамруулаасай гэж бодож  байна. Түүнээс  гадна Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт  тусгасан байсан Япон руу тэтгэлгээр  мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн мэргэжилтэй боловсон хүчнүүдийг гаргаж мэргэжлийг нь  дээшлүүлэхээр явуулна гэсэн  нь маш  их таалагдаж байгаа. Тиймээс  Ардчилсан намыг эмиж байна.

 

 

a

 

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн штаб

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АНамын ахмад гишүүн:
Мөнхдашыг Дарханы АН-г хагалан бутаргаж АН-н нэрийн цаана хувийн намаа байгуулсны төлөө сонгох юм уу Даштангуудыг Дарханы АН-г гартаа оруулсан хугацаанд АН-н нэр хүнд унж, Дарханаас нэг ч АН-н гишүүн УИХ-д сонгогдоогүйн төлөө сонгох юм уу Битгий горьд Харин спорт, худалдааныхаа төвийн түрээслэгч нараа л дэмжээд явах нь УИХ-д сонгогдсноос чинь зөв зам байх шүү
2016-06-19
Зочин:
Өөртөө зориулж сонгуулийн хууль болон тойрогт будилаан хийсэн Хэнтийн Гарамгайбаатрын өрөөсөн дугуй
2016-06-19
Zochin:
Ee, ene huniig l songoj neg tenegee gaihuulav daa itged , songogchid mine! Ulaan luivarchin, hudalch, hulgaich, eson shidne burdsen luivarchin shuu!
2016-06-19
Зочин:
ANiig jinhen harluulj bga hun jinhen indee
2016-06-18
Zochin:
Ene AN neg iimerhuu bolovson huchintei nam shdee,unheer ihenh n iim humuus baidag.Bat-Uuln ch ylgaagui gudamjinii l hun,mash ih huutei zeel avch ACEM nereer hotiin toviin 6 km zamiig zassanaaraa BAATAR bolj baigaa bol heleh ug oldohgui n dee.
2016-06-18
Зочин:
Гэмт хэргийн ертөнцд алдартай луйварчин гэж л сонсож байсан юм байна.АН яагаад нэрийг нь Дарханд дэвшүүлж байгаа юм болоо.АН-г барьцаалчихсан юм болвуу.
2016-06-18
Зочин:
сурталчилгаа нь арай багадаад байгаа маа муу нэртээй болохоор хүмүүс ойшоохгүй байгаан, сайн рекламдаад өг тэгвэл хар хайрцаг, иргэний бүртгэлийн ногоон чинзориг гээд арга чарга байна шдээ
2016-06-18
Зочин:
Garahgui ee eniig songohgui ee
2016-06-18
зочин:
яаж цагаан болгосон ч Мөнхдаш гэгчийг чинь сонгохгүй яагаад гэвэл баг өмссөн луйварчин ёс зүйгүй атман болохоор худал бүү магт
2016-06-18