Мадокс долоон хэлээр ярьж чаддаг

img

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нарын том хүү Мадокс долоон хэлээр ярьж чаддаг талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Камбож улсад үргэлжилж буй киноны зураг авалтын Жоли үеэр энэ тухай ярьсан байна. Жүжигчин бүсгүйн найруулж буй дэлгэцийн гурав дахь бүтээл “Тэд эхлээд миний эцгийн алсан. Камбож охины тэмдэглэл” кино ирэх оны есдүгээр сард нээлтээ хийх юм.

 

Жоли “Миний хүү Орос  хэл сурахаар хичээнгүйлэн суралцаж байгаа. Мадокс хэл сурах авъяастай. Хүү минь Камбож, Англи, Франц, Герман, Орос, Итали болон Хятадаар ярьж чаддаг. Мадокс дүү нартаа үргэлж зөв үлгэр дуурайлал үзүүлдэг. Хүүхдүүд минь ахынхаа үгэнд сайн ордог. Тэд бүгдээрээ Орос хэл сурч байгаа” гэж ярьжээ.

 

Мадокс аав, ээжийнхээ адилаар урлагийн хүн болох сонирхолтой бөгөөд тун удахгүй урлагийн коллежинд элсэхээр болсон байна.

 

 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ