Анистон жирэмсэн гэдгээ үгүйсгэжээ

img

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистоныг хэвлэлүүд жирэмсэн болсон хэмээн мэдээллэх болсон билээ. Тэгвэл уг мэдээллийг жүжигчин бүсгүй албан ёсоор үгүйсгэсэн талаар “TMZ” сайт мэдээллээ.

 

Тэрбээр өчигдөр твиттертээ Надад санаа тавьдаг бүх хүмүүст талархаж байна. Удахгүй баяртай мэдээ хүлээн авна гэдэгтээ итгэдэг” хэмээн жиргэжээ.

 

Анистон уг жиргээний дараа дахин твиттертээ “Би жирэмсэн биш. Хэрвээ жирэмсэн болбол та нар заавал дуулгах болно. Намайг энэ тухай ярих хүртэл битгий хоосон таамаг дэвшүүлээрэй” гэж жиргэсэн байна.

 

Жүжигчин бүсгүй өнгөрсөн оны наймдугаар сард Жастин Теро гэх залуутай нууцаар хуримласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ