Нүүдлийн сонгуульд оролцохгүй байхыг уриаллаа

img

Гэрэл зургийг MPA.MN

 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр  мэдээлэлдээ:

 

-Монгол Улсын иргэд төлөөллөө Төрийн эрх барих дээд байгууллагад төлөөллөө сонгох  хариуцлагатай цаг үе хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Төрийн сонгуулиа хуулийн хурээнд шударга явуулах нь АН-ын эрхэм зорилго гэдгийг юуны өмнө онцлон тэмдэглэе. Сүүлийн үед МАН-ын зарим нэр дэвшигчид төрийн эрхийг хууль бус аргаар авах оролдлого хийж байгаа талаар Ардчилсан нам байр сууриа илэрхийлэх зорилгоор энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна.

 

МАН сонгуулийн үеэр элдэв хууль бус арга хэрэглэсээр ирсэн түүх бий. Тэдгээр аргуудын нэг нь царцааны нүүдэл буюу тойргоос тойрогт хүмүүсийг олноор нь шилжүүлэх хууль бус аргыг ихээр хэрэглэх боллоо. Тухайлбал, УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Энх-Амгалангийн  тойрогт 2400 орчим сонгогч, Мөнхбаатарын тойрогт 720 сонгогч, Архангай аймагт МАН-аас нэр дэвшигч Ж.Мөнхбатын тойрогт 603 сонгогч, Баянхонгор аймагт МАН-аас  нэр дэвшигч Элдэв-Очирын тойрогт 1900 сонгогч, Увс аймагт нэр дэвшигч Чойжилсүрэнгийн тойрогт 2807 сонгогч саналд нөлөөлөх зорилгоор зохион байгуулалттайгаар шилжүүлэг хийлгэсэн байна.

 

Хөдөө орон нутгийн сонгогчийн тоо цөөхөн Сонгуулийн ирц 60% иас хэтрэхгүй болсон энэ үед мянга мянган сонгогч шилжүүлэх нь саналын дүнд шууд нөлөөлж хөдөө орон нутгийн сонгогчдын сонгох эрхэнд халдсан бохир арга болж байна.

 

Орон нутгийн сонгогчдын сонгох эрхэд  зохион байгуулалттайгаар халдсан ийм башир аргатай Ардчилсан нам  эвлэрэхгүй, таслан зогсоох талаар бүхий л шийдвэртэй арга хэмжээ авч тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байна.

 

Хэн нэг нэр дэвшигчийн бохир арга явуулагад автаж нүүдлийн сонгуульд оролцохгүй, ийм үйл ажиллагааг дэмжихгүй байхыг нийт сонгогчиддоо уриалж байна.

 

Сонгуулийн сурталчилгааны явцыг Ардчилсан нам анхааралтай ажиглаж байна.

 

Энэ үед МАН-ын бохир арга ихээр ажиглагдах боллоо. Тухайлбал,

Сурталчилгааны самбарыг урж тастах, худал гүтгэлэг тараах, нэр дэвшигчийн уулзалтыг үймүүлэх

Дэлхийн зах зээлээс шалтгаалж үнэ ханш нь өөрчлөгддөг Алт, зэс, нүүрсний үнийг Ардчилсан намаас шалтгаалсан мэтээр ард түмэнд ойлгуулах


Иргэдэд мөнгө өгч талх таллаж авдаг гэж яриа өгүүлэх зэрэг арчаагүй, арьс ширний үнэ цаасан дэлхийн хандлагыг АН-аас болсон гэж иргэдийн тархийг угаах зэрэг арчаагүй, аргаар өрсөлдөж байна.

 

АН хийсэн ажлаа тайлагнаж хийх ажлаа сонгогчиддоо танилцуулж, ирэх дөрвөн жилд хийх ажлынхаа мөрийн хөтөлбөрийг танилцуулж сонгуульдаа оролцож байна.

 

Харин МАН улс орныг хөгжил,дэвшил, бүтээн байгуулалтыг харлуулж, “MSC”, “Мах”, “Ньюпрогресс”, “Петровис”, “Хөтөл”, “Дархан” цемент,төмөрлөгийн үйлдвэр гэх мэт 1054 компаний авсан зээл түүгээр хийсэн бүтээн байгуулалтыг ард түмний төлөх өр гэж ташаа  мэдээлэл өгч, айдаст автуулах сурталчилгаа хийж сонгуульдаа өрсөлдөж байна.

 

УИХ, аймаг нийслэлийн сонгуульд ажил үйлсээрээ, бодлого зорилтоороо өрсөлдөхийг МАН хийсэн ажилгүй байж болно, ядаж хийх ажлаараа өрсөлдье гэж уриалж байна гэв.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сонгогч:
эрхэмбяар аа, битгий худлаа яриад бай л даа. АН-ын Х.Баттулга баахан жүдочдыг харин Баянхонгорт аваачсан байна лээ. баримт, зураг, бичлэг байгаа гэсэн шүү.
2016-06-20