Хүүхэд дайраад, ослын газрыг орхижээ

img

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т нийт 356 дуудлага мэдээ мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын 264 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.


Харин ослын тухайд Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Телевизийн шинэ эцсийн замд Hyundai Verna маркийн автомашины жолооч нь явган зорчигч 7 настай Г-г мөргөж гэмтээгээд орхиж явсан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны эцэст Hyundai Verna автомашины жолооч нь Hyundai Grace маркийн М жолоочтой автомашиныг мөргөж, ослын газрыг орхиж явсан хэрэг гарчээ. 

 

Ослын газрыг орхиж явах нь өөрийгөө хохироосон үйлдэл болно гэдгийг жолооч нарт анхааруулъя.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzz:
Olj shiitgeech tegeed, yaj hyyhed dairchihaad zugtaj bainaa,,,hyn gej helehed hezyy huiten zurhtei hymyys baih umaa,,,
2016-06-21