Хувьцааныхаа мөнгийг салхинд хийсгэчихэв дээ

img

 
 
Тэртээ 1990 онд аав, ээж минь боломжийн ажилтай, бид ч цалин мөнгө гайгүй авдаг дажгүй амьдралтай хүмүүсийн тоонд ордог байлаа шүү дээ. Гэтэл гэнэт л нэг өглөө ажилдаа очиход ажлыг нь төрийн мэдлээс гаргаж, хувь хүнд очсон байв. Тухайн үед хувьцаа, цэнхэр ягаан тасалбар, хувьцаа эзэмшигчдийн талаар ямар ч ойлголтгүй байсны улмаас ногдол ашиг энэ тэр гэж нэхэлгүй, тэр чигт нь орхисон түүхтэй. Харин 2011 онд Монгол Улсын иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг өгсөн. Энэхүү хувьцаа өнгөрсөн таван жилийн хугацаанд амьгүй байсны эцэст сая нэг амь орлоо. 
 
Засгийн газар ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-н 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тодруулбал, Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэний эзэмшиж байгаа 1072 хувьцааны 30 хувьтай тэнцэх буюу 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм. 
 
“Сайн хувьцаа” хэмээх энэ арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөж байна. Иргэдийн 1072 хувьцааг худалдан авах эрх зөвхөн Засгийн газарт нээлттэй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар иргэдийн тодорхой хэсгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нь нэрлэсэн үнээр худалдан авсан. Нийт хоёр сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшсэнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4.8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор нэг сая 216 мянга 734 иргэнд 464.8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлсэн байна. 
 
Эдгээрээс бусад сая 650 мянган иргэний хувьцаа мөнгөжөөгүй байгаа юм. Эдгээр иргэд өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдах хүсэлт гаргавал эхний ээлжинд 323 хувьцааг нь нэрлэсэн үнээр нь  худалдаж авахаар болсон. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг Засгийн газарт худалдах иргэд өнгөрөгч даваа гарагаас арилжааны банкуудад хүсэлтээ гаргаж эхэлсэн бөгөөд баасан гарагийн мэдээллээр 650 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлтээ банкинд гаргасан байна билээ. Албаныхны мэдээлж буйгаар хүсэлт гаргаснаас долоо хоногийн дараа эхний 100 мянган төгрөг дансанд нь орох учиртай. Тэгвэл Засгийн газрын шийдвэрийн үр дүн өчигдрөөс гарч, иргэдийн дансанд хувьцааны эхний ээлжийн 100 мянган төгрөг орлоо. Гэтэл нөгөөтэйгүүр хувьцаагаа зарах нь ямар ч ашиггүй, хадгалж байсан нь дээр, илүү их үнэд хүрнэ гэсэн хүмүүс бий. Яах вэ хүн хүний л дур. Үндсэндээ одоо Засгийн газрын худалдаж авч буй хувьцааг эргүүлээд иргэд худалдаж авах эрх нь нээлттэй болохоор үүнд нэг их санаа зовох шаардлага үгүй байх. 
 
Харин хувьцаагаа зарсан иргэд минь Баабар гуайн хэлснээр “Олсон мөнгөө бүгдээрээ хувааж аваад жорлон руу асган нийтээр архидан согтуураад өнгөрөх вий” гэдэг шиг юм болов. Хүн бүхэн орж ирсэн мөнгөө дураараа зарах эрхтэй ч, хувьцааныхаа мөнгийг л салхинд хийсгэлгүй, юм болгочихвол хэрэгтэй байх даа. 
 
 
Э.Энхцэцэг
эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Hog ymaa neeree ene ih mungur ng ch gsn emneleg surguuli barisan bol heden hun ajiltai boloh bsn bol yadaj l tseverlegchees ehlene sh dee. 300000 avaadgaraad guril buda l avaad duusna sh dee mah kg l 9myanga bhd
2016-06-21
Зочин:
ene zuger songogchidiin erhiig hudaldan awah oroldlogo hiij bgan bishvv ene Ardchilsan namihan
2016-06-21
Зочин:
ЮУУУ ВЭЭ НААД АН-ХАН ЧИНЬ ХИЙСГЭЭД ДУУСЧААД БАЙХАД ЮУН ХИЙСГЭЧИВ ДЭЭ ГЭЖ
2016-06-21
Зочин:
ЮУУУ ВЭЭ НААД АН-ХАН ЧИНЬ ХИЙСГЭЭД ДУУСЧААД БАЙХАД ЮУН ХИЙСГЭЧИВ ДЭЭ ГЭЖ
2016-06-21
Зочин:
ЮУУУ ВЭЭ НААД АН-ХАН ЧИНЬ ХИЙСГЭЭД ДУУСЧААД БАЙХАД ЮУН ХИЙСГЭЧИВ ДЭЭ ГЭЖ
2016-06-21
ЗОЛО:
АН ОДОО БОЛИООООО БОЛНО Ш ДЭЭ
2016-06-21
Зочин:
ТИЙШДЭЭ АН-ХАН АМЬ ТАРИАГАА ХИЙЖ ТӨРД ГАРАХ ГЭЖ БАЙНА
2016-06-21
Тулгаа:
Чамлахаар чанга атга, ор хоосон биш, юм болгох нэг нь болгоно, Энхээ мэнхээ мэтийн хүмүүс нь гутлаа авна биз, хэрэглэхгүй бол буцаагаад тушаачих. Муу дээрээ муухай муухай дээрээ улцан гэдгийг санацгаа комментчидээ. Яасан маягтай хар шаарнууд вэ...
2016-06-21
irgen Enkhee:
300.000 tugrugiig yum bolgo genee. yu hiihiin. yu avch chadahiin ene munguur chine gaiguihen gutalnii ch une hurehgui shuu dee. AN arai heterhii doromjilj baina daa songuuli hurtel 7 honogiin 100.000-r arhi uu gej baigaa yum bna l daa. Bas daraa ni huvitsaagaa hudaldaj avch bolno gene uu hahaha yostoi daapaalaad baigaa yum bish uu.
2016-06-21