Цэцээ гүний оргил нь цэн цэнгийн бороотой ...

img

 

 “Гагцхүү... Монгол Ардын нам л Монголыг аварна”

 

Энэ хүн ширээ сандлын төлөө тулалдаанд "Ура" хашгиран сэтгэлдээ сэлэм эргүүлэн орж байгаагүй ч гэлээ олон түмний эрх ашгийг хамгаалж, “дотоодын болон гадаадын” дайснуудтай улстөрийн тавцан дээр илдний ирийг эмтэртэл цавчилдан эрийн чадал зэвсгийн хурцыг шалгаж явсан өдөр цөөнгүй.

 

Ялахын бахархал, ялагдахын гутамшгийг үзсэн ч сэтгэлээр унан толгой ганзагалж явсангүй. Ял, зэмлэл хоёрын аль алиныг сонсохдоо тэр бусдаас буруу эрж, ханилж явсан нөхдөө хажуудах халгай руу түлхэж гомдоосонгүй. Монгол Ардын Нам хэмээх олон зуун мянган цэрэгтэй армийг нэгэн тугийн дор нэгтгэн, араасаа дагуулсан цэргийн том жанжин тэрбээр алах ял оноосон ч амь гуйж сөхрөхгүй, алдрын титмээр шагнуулсан ч алга тосон баярлаж хөөрөхөөргүй бодь нэгэн ертөнц бөлгөө. Цагийн салхин хаашаа ч эргэсэн  мань эр нөхрөөсөө уйдаж, нөхдөөсөө урваж, нэр алдраа шороотой хутгасангүй. Хамгийн гол нь ямар ч үед байдгаараа, нэг л зангаараа байдагт нь жирийн хүмүүс төдийгүй өрсөлдөгч хийгээд дайснууд нь хүртэл түүнийг хүндэтгэдэг. Сайн мууг бишгүйдээ л нэг дуулж, багагүй гүжирдүүлж, гүтгүүлсэн ч хууль цагдаагийнхан нэг ч зохиомол хэргийг нь баталж нотолсон нь үгүй. Том эрх ашгийн төлөө толгойгоо тавин зүтгэж, том ажлын ар дээр гарч баймааж нь олон түмнээс талархал хүлээж, таашаал хүртдэг энэ хүн бол Монгол Улсын 24 дэх Ерөнхий сайд Миеэгомбын Энхболд хэмээх эрхэм.

 

Дуу цөөтэй, духаараа тонгойж хардаг энэ эрийг зарим хүмүүс сэтгэлийн хөөрөл багатай, хатуухан хэлбэл, дотуур тамиртай гэж шүүмжилдэг ч энэ зан нь хэнд ямар гай болсныг хэлэх хүн байдаггүй. Хотын дарга захирагч байхдаа нийслэлийн төсвийг улсад төвлөрүүлэхийг болиулж, хот өөрөө захиран зарцуулдаг эрхтэй болсноор Улаанбаатар хот ᠌᠌᠌᠌᠌᠌”Уулс тийшээ хаяа тэлж, үүлс дээшээ дээвэр тултлаа” хөгжих их бүтээн байгуулалтын он жилүүд эхэлсэн гэдэг. Ерөнхий сайд байхдаа цалин, тэтгэврийг гурав дахин нэмэгдүүлж, Улаанбаатар хотыг хатуу замаар аймгуудтай холбох шийдвэрийг анхлан гаргаж, эхний ээлжинд 540 километр замыг ашиглалтад оруулсан нь тухайн үедээ хол, ойрын хүмүүсийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн түүхтэй. Мөн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд бүрийн гар дээр 10.000 төгрөг тавьж, амьтны алаг үрийг баярлуулсан.

 

Богд хан уул тойрсон их бүтээн байгуулалт буюу Хөшгийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудал, 154 км хөндлөн төмөр зам, Төв аймгийн төвд барьж буй Монголдоо хөдөө орон нутагт нэг номерт орох Монгол туургатны үлгэр жишээ театрыг мөн л энэ хүн санаачилж эхлүүлсэн. Түүнээс гадна Буман нарны гэрэл төсөл хэрэгжүүлж хэдэн зуун мянган айл өрх, олон зуун сум суурин газар хот тосгон албан байгууллагыг гэрэлтүүлж гийгүүлсэн буянтан, соён гэгээрүүлэгч билээ.

 

Эрхэм уншигч та бүхнийг чилээхгүйн тулд би түүний хийсэн бүтээсэн ажлынх нь дээр дороос хоёр гуравхныг бичив. Эрдэм ухаанаас гадна төрийн алтан жолоог хүн чанараараа түшдэг энэ хүн бол Чингис хааны хамгийн ойрын цагаан ястай үр удам, Монголын төрийг таван зуугаад жил барьсан Хиад боржигины гал голомтон дээр төрсөн, эдүгээ цагийн нүүрэн дээр төрийн хамгийн өндөр албан тушаалд тохоон томилогдсон боржигин овогтон билээ.

 

Одоо л санаж сэрэхгүй бол, оройтно. Дараачийн сонгууль гэж байхгүй. “Гагцхүү Монгол Ардын нам л Монголыг аварна” өөр гарц байхгүй. Хажуу дахь нөхдөдөө байтугай хаа холын танихгүй хүмүүст ч нөмөр түшигтэй “сайн хүний үр, сүүтэй гүүний унага” энэ хүнийг олон мэргэд сайчуулын дотроос онцгойлон дэмжиж байгаадаа миний бие бахархалтай байна. М.Энхболд дарга сонгууль бүрээр бусад нөхдөө дэмжин тэднийг тойрч явсаар өөрийнхөө тойрог дээр ч очиж амжилгүй явсаар сонгууль эхлүүлдэг намын дарга хүний зовлонг цөөнгүй жил амссан. Хэдий тийм ч тэрбээр Богд Дүнжингарав уулын ар дээр ч, өвөр дээр ч, босоо чигээрээ олны итгэлийг дааж яваа төрийн дархан түшээ билээ.

 

Дүнжингаравын оргил нь хө

Дүүрэн цагаан сартай

Богд эзний адисласан

Бодь чулуун суваргатай

 

   Түшээ гүний оргил нь хө

   Төрийн дархан зарлигтай

   Амьд бурхад хурсан

   Ариун бумбын рашаантай

 

Төрхурахын ам нь хө

Төгрөг цагаан сартай

Хан, ван тэргүүтэй

Хаад, ноёдын чуулгантай

 

   Харанхуй шөнө ч гэгээтэй

   Хан дөрвөн уул минь

   Халуун зүрхний минь хайр

   Хатан Туулын ус минь уу

 

 ТӨРИЙН ШАГНАЛТ, АРДЫН УРАН ЗОХИОЛЧ, СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Б.ДОГМИД

 

Эх сурвалж: www.nam.mn  /Монгол Ардын Намын сонгуулийн төв штаб/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
БАТ-ҮҮЛИЙН МАЛНУУДАА ҮҮЛЭН ҮСТИЙН ЧИН ТАЛААР ЮУ Ч ЯРИАГҮЙ БАЙХАД ҮҮЛ ҮҮЛ ГЭЖ ХУЦХАА БОЛЬ
2016-06-21
Unfan:
Yamar ch adgiin hund, aav, ejj, ah duus, hani ijil, naiz nuhud ter ch baitugai demjdeg itgedeg humuus bga, ttim bolhoor Enhboldiig demjdeg humuusiig buruutgah argagui. Minii huvid esreg bair suuritai bdag, Unagan hotiin mini ungu turhiig uneheer ungugui, uudgui bolgoj bsan hun. HARAMSALTAI. Bolj ugvul songogdson toirogtoo ochij amirdraasai.
2016-06-21
Зочин:
зүгээр ээ харин ч энэ харлуулаад буруутгаад гүтгээд гоочлоод байгаа чинь хийсэн бүтээсэнийг зөв болсоныг энийг мэдээд бичээд байгаа хүмүүсийн сул тал өөрийн болгож хувиргадаг арга барилын нууц дэлгэгдэж байгаа энүүгээрээ дамжиж өөрсдийнхөнөө битүүхэн жийж байгаа болхи шорон арга л даа муу л шүүмжил хараа энэ чинь дутуугаа олж харах өөрчлөх шинэчлэх л сайхан санаачлагууд юм шүү дээ одоогийн хотын дарга нарын хийсэнд хүрэхгүй бодлогогүй менежментгүй хүн ардад хүрдэггүй байсан хийдэггүй байсаны том ичлэл
2016-06-21
Зочин:
nairsag ulaanbaatar gej nerleed nair ,naadam hiihees uur ym ene niisleld alga baina daa.nogoon uut ene ter gej hairan mungu,tusuv urlee shuu dee,odoo bolih heregtei,bat-uuliin bag.yasan ch tsadaj hanadaggui humuusev.shireenii araas tsetsegluuldeg humusiig songoh hereg baihgui ee,,.
2016-06-21
Зочин:
ali ali ni adilhan 1 teregnii duguinuud,ene ulaanbaatar usand jibeh ni baina,say Han-uul misheel oroh gej ybaad egee l jibsengui irlee.huuchin tanktai hushuunuus zuun tiish tavisan zam odoo boroonii usand hagarch tsumruud hereg alga bolj iim chanargui ym hiicheed dahin songo l gem ym.asemiin uyer borootoi baij gadnii ulsiin yrunhiilugch,said nariig jibuulchih bii dee,,.!!!
2016-06-21
Зочин:
Өнгөрсөн 4 жилд хотыг сайхан цэвэрхэн, хотын амьдралыг цэгцтэй болгож өглөө. Үүл даргын хийсэн ажлыг харлуулаад байгаа хотын иргэд цэвэр, цэмцгэр хотдоо амьдарч чадахгүй байгаа бол өөр гариг руу явцгаа!!!
2016-06-21
Зочин:
Bat-Uul yum hiiseeen hiisen ene humuus taltsah ene ter gd l nud ni sohrogui yum bol haragdaj uzegdej bga hezee iim tugjrel baga bsiin 2 3 n tsag tugjirj hotiin tov ordog l bsanaa martchih yum hiiseeen hiisen taanuus amjilt
2016-06-21
Зочин:
Өөлөөд л байвал юунаас ч өө олж болно. Хамгийн гол нь бид харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй. Хот сайхан цэвэрхэн, нийтийн тээвэр нь цэвэрхэн, ухаалаг боллоо. Гудамжаар алхаж байхад ард иргэдийн бухимдал харьцангуй багассан бн лээ. Хот маань хөгжиж л байна.
2016-06-21
Зочин:
өч төчнөөн уулзвар заслаа өч төчнөөн айлыг дахин төлөвлөлтөнд хамрууллаа ахиад жаахан ашиглаад авмаар л байна шүү дээ ахиж жаахан ашиглаж ахиад жаахан юм хийлгэж авчихая л даа тэгэх үү хахаха
2016-06-21
Зочин:
batuuliin bagiig ene jil hamtaar ni demjih heregtei.. busdiig ni bol medehku
2016-06-21
Зочин:
Бас яах вэ..хийсэн зүйл байгаа байгаа...зам тээвэр бол хөгжиж байгаа..МАН хийж чадаагүй л юмыг хийсэн...
2016-06-21
Зочин:
MANrar er ni 4 jil bolohod ger horoolliinhond yu hj shal hudlaa buuralj bna gesen nereer shahaanii heden piishin l zarsan bh ter piishingees ni aimar utaa garna ydaj bhad bat uuldee sanaalaa ognoo dahiad hotiin darga bolooroi
2016-06-21
Зочин:
Бат-Үүл дарга үнэхээр мундаг. Хүүгээ оффшор данстай, дансандаа мөнгөтэй бол огцорно гэж хэлсэн. Энэ нь ч хүүдээ тэр хэмжээгээр итгэж байгаагийн илрэл юм уу даа. Ингээд бодохоор үнэхээр тэр данс, дансан дахь мөнгө нтр байхгүй бололтой дог оо.
2016-06-21
Зочин:
Анх удаагаа л хотын унаган хүн хотын дарга болоод овоо зүйл хийсэн бх шүү. Бусад хөдөөний тэнэгүүд болхоор хусхаас өөр юм мэддэггүй байсан даа.
2016-06-21
Зочин:
Batuul bol ihiig hiij chadsan mundag darga shvv
2016-06-21
Зочин:
enne gereltuuleg goy bolsoon umnu tegeed haranhuid yaj bolood bsin ahij garaad hiij bga ajilaa duusgaj ulaanbaatariig ter chigeer n gereltuulegtei bolgoh heregtei
2016-06-21
Зочин:
MUNDAG SN AJIL HIIJ BGAA SHVV DEE DAHIN TULUWLULT SN HASHAA GUDAMJ TUSUL GEH MET ARD IRGEDIIN SN SHNII TULUU MASH OLON ZUILIIG IRGEDDEE HAMGIIN ASHIGTAIGAAR CHIGLUULJ UURVHLULT SHINECHLELTIIG HIIJ CHADSAN HVN SHVV DEE
2016-06-21
Зочин:
bat-uuliin niisleld hiij bgaa bvh ajil bol shinechlel
2016-06-21
Зочин:
Ingeh tusam MAN-y ner hund ulam unana
2016-06-21
Зочин:
hiih hund arga olon hiihgyi hund shaltag olon gej...Uchnuun olon zuiliig sanaachilj hiij buteesen tanai hamt olond bayarlalaa
2016-06-21
Зочин:
хийж байгаа ажилд нь тус дэм болоод АЖИЛ УРАГШЛУУЛАХЫН оронд нэг л их эсэргүүцсэн пясдаанууд. Наад ажил чинь хотыг сайжруулах ажил болохоос биш Бат Үүлийн гэрийн засвар биш ш дээ. Миеэгомбын Энхболд гуай Та өөрөө газар худалдахаас өөр яг юу хийсийн? Гүйх нохойнд баах нохой саад болно гэдгийн.
2016-06-21
Зочин:
Өмнөх улаан хацарт мэтийг тавьж тэр үеийх шиг болгое гээч нэртэйгээр нь та нар
2016-06-21
Зочин:
Хотын дарга хогийн савыг олон болгосноор, 00 тавьснаар, тамхины хуулийг хэрэгжүүлснээр залуусыг соёлд сургаж байна.
2016-06-21
Зочин:
Delhiin jishig hot bolgohiin toloo ih buteen baiguulalt hiij bgaa tsaashdaa chi h ajil hiij buteegeerei эгнээгээр явуулдаг чинь маш зөв шийдвэр болсон
2016-06-21
Зочин:
АН гарснаас хойш бҮх юм иргэдэд нээлттэй болсон. Авилгачдыг илрҮҮлсэн, тӨсвийг ил болгосон, хотын дарга ӨмнӨх дарга нарын халаасладаг байсан мӨнгийг хот тохижилт, бҮтээн байгуулалтанд зарцуулж эхэлсэн.
2016-06-21
Зочин:
Өмнө нь нийтийн тээвэрт иргэд суухдаа урд ардгүй чихэлддэг байлаа...
2016-06-21
Зочин:
zam zasaa l biz geed l yrihiin omno hen ch hotiin aimar bolson zasaagui biz de tegeed ch ih ch bgaa ajil hiisen bol hiisen ogt yuch hiiigeegui humuus manaid h bgaa shuu ylaan hatsart batbayr badamjunai mieogombiin enhbold geed harin tednees ta nar yu hiisiin geed asuumaar bgan
2016-06-21
Зочин:
Bat Uulee chi shuu
2016-06-21
Зочин:
hotiin darga bolood 76-n gishuudiin hiih yostoi ajluudiin yalgaag yalgaj salgadag bh heregtei shvv dee. Bat-Uul bol yalt ch ugui hamgiin sn hotiin darga
2016-06-21
Зочин:
Bat-uul bol hamgiin zuw songolt tednii bagiinhan hamgiin ih nude olson zuw zuitei ajluudiig hiisen hiij bgaa bag munuusuu mun
2016-06-21
Зочин:
Umnuh hotiin zasag darga nar yu hiisiin idej uugaad hotiinhoo hamag gazriig zaraad duusgasan bi huwidaa batvvl dargiig ulaanbaatar hotiin hugjild ih huwi nemeree oruulj bgaa hvn gej bddog batvvl dargaas umnu hotiin darga gej ymar vvrwgtei yu hiidgiig mddegui bsnshvvdee tgeedch hvvhed ni ene heregt no.toi bwal uuruu hariutslaga hvleene gej bn gtel ardiin namiin heden malnuudiig hardaa ene gemt hereg bish ofshor bol huuli zurchsun uhaanii ym bish songuulid dewshine gej bnshdee
2016-06-21
Зочин:
Зам ч ярилтгүй сайхан болсон байна лээ. Шинэ уулзваруудыг нэмснээр түгжрэл ч багассан. Сүүлийн 3, 4 жилд хотод их бүтээн байгуулалт хийжээ.
2016-06-21
Зочин:
Иргэддээ хүрсэн олон ажил хийсэн хүн
2016-06-21
Зочин:
Uird omno iim ih ajil hiisen darga bol haraaguiee sn ajil bgaa
2016-06-21
Зочин:
Uuliin dahin tuluwlult ni uneheer shn sanal sanaachlaga bna lee shvv demjij bgaa
2016-06-21
Зочин:
Амарч зугаалах газар олон бариарай Бат-үүлд амжилт
2016-06-21
Зочин:
ajilhiiy gevel bas boldog l yum bna 4 jil hugatsaan nileed ih buteen baiguulalt hiisen AN muu ajilsan ch hotiin zahirgaanii hesen bol mash sain ajilsan
2016-06-21
Зочин:
Ерөнхийлөгч санаачлан БатҮүл дарга эрчимтэй эхлүүлсэнд талархаж байна. Одоо энэ УИХ тарахаасаа өмнө Ерөнхийлөгчийн барьсан Хариуцлагын тухай хуулийг батлаад буугаасай гэж маш их хүсч бна. 3дах үеийн хоолоо хүлээсэн үеийнхнийг нээг их тансаглуулан баярлуулмааргүй, ажлыг нь эцтэл нь халширтал нь хийлгэмээр бна, ажил хийхгүй зөнгөртөж эргүү шийд гаргавал буцаагаад мултлаад авчдаг эрхийг ард бидэндээ өгөөсэй гэж их хүсч байна.
2016-06-21
Зочин:
Худлаа дарга нарыг бодвол ч бат-үүл ч арай өөр байгаа шүү.
2016-06-21
Зочин:
БАТ-ҮҮЛИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АЖЛУУДЫН НЭГ БОЛОХ ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖЛЫГ МАШ ЗӨВ ЗОХИСТОЙГООР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА. ӨНӨӨДӨР ХЭН НЭГНИЙ ХАШАА БАЙШИНГ БУЛААДАГ БИШ ХАРИН ТУХАЙН АЙЛ НЬ БАЙШИНГАА ЗОХИХ ЁСООР ҮНЭЛҮҮЛЖ БАРИЛГА БАРИХ КОМПАНИТАЙГАА ЯРИЛЦАЖ ТОХИРОЛЦООНД ХҮРЧ БАЙЖ ГЭРЭЭГЭЭ ХИЙЖ ХАМРАГДДАГ БОЛСОН ШҮҮ. ИЙМ УЯН ХАТАН НӨХЦӨЛТЭЙ БОЛСОН БОЛОХООР СОНГОЛТ ЗӨВХӨН ИРГЭДИЙН ГАРТ Л БАЙГАА. ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГ АВУУШТАЙ ТАЛ НЬ ЭНЭ.
2016-06-21
Зочин:
hiisen yumtai hun shuu busad yu hiisen yum be ter muulaad bgaad ulsuud busad hotiin dargiig hldee aan
2016-06-21
Зочин:
Бат-Үүлийн хийж байгаа ажлууд дотроос Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж өгч байгаа нь их зөв ажил.
2016-06-21
Зочин:
МАН-ын М.Энхболд, Газрын албаны Сандуй хоёр хотын хамаг өнгөтэй өөдтэй газрыг зарж дуусгасан даа хӨӨрхий. МАН-ынхан итгэж болохгүй хүмүүс.
2016-06-21
Зочин:
utaag shiideh hamgiin zuw naidwartai arga bol oron suutsjuulah yum gedegtei sanal niilj dahin tuluwlultiig chin demjij bgaa shvv amjilt
2016-06-21
Зочин:
za batuul shig ajil hiisen huntei yu yrihaw
2016-06-21
Зочин:
battulgiig demjnee manai horoonoos yum bna
2016-06-21