З.Алтангэрэл УБТЗ-д ажиллаж байгаа иргэдтэй уулзлаа

УИХ-ЫН 13 ДУГААР ТОЙРГООС НЭР ДЭВШИЖ БАЙГАА ЗУНДУЙН АЛТАНГЭРЭЛ УБТЗ-ЫН ЗАМЫН 4-Р АНГИЙН 11-Р ХЭСЭГТ АЖИЛЛАЖ БАЙГАА ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
УБТЗ-ын Замын 4-р ангийн 11-р хэсэг нь Шаргын овоо зөрлөгөөс Замын –Үүд өртөө хүртэл гол замын 24 км хүртэл өртөө зөрлөгийн нийт 36 зам хариуцан ажилладаг. Ингэхдээ төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн ханган ажилладаг байна. Нийтдээ 42 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Уулзалтын үеэр төмөр замын ажилчид санал сэтгэгдлээ хэлж, АН болон Зундуйн Алтангэрэлийг дэмжиж байгаагаа илэрхийлэн өөрсдийн зүгээс сонголтоо аль эрт хийсэн гэдгээ онцолж байлаа.
Ч.Энхтөр: Замын-Үүдийн олон иргэд өнөөдөр сонголтоо хийж, дотроо ямар хүнийг улс төрийн түшээ болгохоо шийдсэн байгаа. Миний хувьд л гэхэд зөвхөн нам харж сонголтоо хийхгүй. Зөвхөн их хуралд өрсөлдөж байгаа тухайн хүнийг харж сонголтоо хийх болно. Зундуйн Алтангэрэл зарим нэр дэвшигчдээс ялгаатай. Энэ хүн арилжаа наймаа хийж байсангүй. Өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа олон хүн өөрийн гэсэн компанитай, бизенес эрхэлж гагцхүү ашиг олохын төлөө зорьж байсан нь олон. Харин Зундуйн Алтангэрэл өнөөдөр ашиг олох бус цаашид үр хойчдоо юу үлдээх нь үнэ цэнтэй вэ гэдгийг мэдэх хүн.
Ц.Батсүрэн: Шугам замд ажиллаж амьдарч байгаа залуу боловсон хүчин олон байгаа. Тэний хувьд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хамруулах асуудал хүндрэлтэй байдаг. Тиймээс нийгмийн асуудалд нь анхаарах нь чухал байна. Залуу хүний хувьд АН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа З.Алтангэрэл Дорноговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлсэн. Мөн түүх дурсгалыг хамгаалан, байгалийн цогцолборт олон газрыг тусгай хамгаалалтанд авсан. Газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангахад голлон анхаарч байгаад нь дэмжиж байна. Замын-Үүдийн олон залуус надтай нэг бодолтой байгаа гэдэгт итгэж байна.
Эх сурвалж: www.itime.mn /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ