Галаас таван хүүхдийг аварсан эмэгтэй

img

 

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн Г.Түвшинжаргал айлын таван хүүхдийг галаас аварчээ. Тэрбээр энэ сарын 17-ны өдөр тус хорооны 29-467  тоотод орших суух н.Өлзийжаргалын гэрт гал гарч байгааг анзаарч, гэрт орон галыг унтраасан байна.

 

Өлзийжаргалын гэрт таван хүүхэд байсан аж. Тэднийг харгалзах том хүн байгаагүй бөгөөд боорцог хайрах гэж байсан цахилгаан тогооноос нь гал гарч, гэрийн шал болон унь, дээвэр, туурга нь шатсан байна.

 

Эцэг, эхчүүд харгалзах хүнгүйгээр  бага насны хүүхдүүдийг орхиж явахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сонгууль:
Ямар ганцаараа аварсан юм уу . Сонгуульд нэр дэвшиж яваа багш шүү дээ. Сонгуулийн багаараа сурталчилгаа хийж айлуудаар явж байгаад л таарсан. Ганц хүн унтрааж чадахааргүй байсан. Алдар нэрийг нь ганцаараа хүртчих юм байна л даа
2016-06-23
enkhbaatar:
Буянтай эмэгтэй бна.Үргэлж аз жаргалтай,сайн сайхан яваарай гэж ерөөе.
2016-06-23
Зочин:
hyatadaas haluun togoo oruulahiig horiglmoor yum olon huuhdiig shalzalj bh yum,
2016-06-23
уншигч:
Бас л нөгөө халуун тогоо
2016-06-23
zzz:
Sain baina, manai emegteichyyd mundag umaa,,,sain saihniig hysie
2016-06-22
Зочин:
Huuhdiin zaya tushjdee.
2016-06-22