АН-ын сонгуулийг Д.Дорлигжав удирдаж эхэлжээ

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа төгсгөл рүүгээ орсон энэ үед намууд “нумаа “тавьж эхэллээ. Сурталчилгаа ирэх даваа гаригийн 00 цагт хаагдана. АН-ынхан “Эрдэнэт”-ийг “Ш.Отгонбилэг” агснаас авсан түүхийг өгүүлсэн нэвтрүүлэг гаргасан. Тэгвэл үүний дараагийн ангийг С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн эргэн тойронд, мөн оффшорчдын тухай бэлтгэсэн нэвтрүүлэг ч АН-д байгаа бололтой.
МАН ч зөрүүлж тавихаар Үнэ тогтворжуулах хөтөлбөр болон удтал дарсан бондын зарцуулалтыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт зэргээрээ тусгай нэвтрүүлэг хийж хариу цохилтод бэлтгэсэн мэдээ байна. Тойргууд дээр нэр дэвшигчид ч харилцан нэвтрүүлэг хийж нөөцөлжээ.
Сонгуулийн тактик уу, мэдэхгүй, хоёр өдрийн өмнөөс АН-ын сонгуулийг Хуульзүйн сайд Д.Дорлигжав удирдаж эхэлсэн байна. Өмнө нь намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр удирдаж байсан бөгөөд тэрээр орон нутгийн тойргуудаа эргэхээр явсан бололтой.
Эх сурвалж: Монгол Ардын Намын сонгуулийн төв штаб
СЭТГЭГДЭЛ БИЧИХ