Хат суусан Тэмүүжин

img

 

“Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа”. Хавтасныхаа ар дээр ийм үгтэй жижиг номыг арав гаруй жилийн өмнөөс залуус дамжуулан уншиж байгаа. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Х.Тэмүүжинг “Үгс” номоор нь хүмүүс мэдэх болжээ. Халдашгүй дархан хувийн эрх чөлөө, түүнийг хамгаалах шударга тогтолцоог сурталдсан либертари үзэлтэй бид тэгж л танилцсан. Хууль зүйн сургуулийн 306 тоот өрөөнд оюутан дүүрэн, үзэл бодлын халуухан маргаан өрнөж ирснийг шавь нар нь санаж байгаа. Хариу хайсан хэнд ч багширхаад байдаггүй Х.Тэмүүжин анхаарал татахуйц өнцгөөр яриа өрнүүлдэг болохоор сонсох хүсэлтэй оюутан захаас аван. Гэхдээ мэдэмхийрэхгүй, мэддэг сэдвээ л ярина. Ийм нэг багш, судлаач залуу 2008 онд Баянгол дүүргээс сонгогдон УИХ-д орж ирж байлаа. Түүний хоёр удаагийн сонгуульд оюутан залуучууд итгэл үнэмшлээрээ тусалсан юмдаг. Х.Тэмүүжинг тойрон хүрээлдэг мэдлэг чадвартай залуус түүнийг улстөрч болоод идеалаасаа ухарсан гэж боддоггүй юм билээ. Зорьсондоо хүрнэ гэдэг итгэлээр олон залуу одоо ч араас нь яваа.

 

Тэр үед МУИС-ийн философийн багш, доктор Ц.Батчулуун түүнийг үзэл бодлоосоо урвалаа гэж хурцхан шүүмжилсэн. Монголын либертаричуудын туг болсон нэг залууг улс төрд алдсандаа Ц.Батчулуун багш бухимдсан байх. “Улстөрч баялаг бүтээдэггүй. Либертари үзэлтэй хүн улс төрд таарахгүй. Төр бол дотор нь орсон ямар ч хүнийг эвдээд хаячихдаг механизм” гэж хэлсэн нь түүнийг улс төрөөс харамласан аястай сонстоно. Харин Х.Тэмүүжин “Либериализм бол үзэл санаа. Үүнийг өрсөлдөөнд оруулахгүй бол энэ үзэл санаа улс төрийн гадна хоцорно. Улс төр бол энэ нийгэмд шийдвэр гаргадаг механизм. Тэр механизмд үзэл санаагаа тусгаж чадахгүй бол бид төр засгаас хувь хүний эрх чөлөөг хүндэтгэсэн, хүлээн зөвшөөрсөн, эсвэл бизнесийн таатай орчин бүрдүүлсэн шийдвэр гаргуулж чадахгүй” гэв. Найман жилийн өмнөх онолын маргаан Х.Тэмүүжинг “Сайн барилдаарай” гэж хонгон дээр нь алгадсан төдий хэрэг байлаа. Хожим хавьгүй хатуу сорилттой таарна гэдгээ өөрөө ч мэдээгүй, бид ч тааварлаагүй.

 

Зургаан жилийн өмнө “Шүүх эрх мэдлийн шинэтгэл ба шударга ёс” чуулган дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хууль зүйн яам шударга ёсны яам байх ёстой. Хууль зүйн сайд нь шударга ёсны сайд байх ёстой” гэсэн. Шударга ёс гээч хувь хүний байр суурь огтоос биш. Хуулиар тогтоосон хэм хэмжээний тухай яриа. Харин шударга байгаа эсэх нь хуулийн хэрэгжилтээс шууд харагдана. Тиймээс нийгэмд шударга ёс тогтооё гэвэл Хууль зүйн яам нь, яамны сайд нь манлайлах учиртай.

 

Ингээд Х.Тэмүүжин Монгол Улсын хууль зүйн салбарыг дөрөв, найм, 12 жилээр харж төлөвлөсөн бодлогоо танилцуулж ажилдаа орсон. Шүүх, прокурор, цагдаа, хил хамгаалах,  шүүхийн шийдвэр гүйцэтгэл, гадаадын иргэн харьяатын алба, иргэний бүртгэлийг хамарсан цогц өөрчлөлт тусгагдсан байлаа. Хуулийн болоод бүтцийн өөрчлөлтийг зэрэг хийж гэмээн сая үр дүн гарах учиртай. Хуульд асуудал их байсан.

 

Ухаан нь, бид эрүүгийн хэргийг Захиргааны хариуцлагын ба Эрүүгийн хуулиар зэрэг шийдвэрлэж ирсэн. Адилхан хэрэгт тэнгэр газар шиг ялгаатай шийтгэл оноох боломжтой байсан. Хулгай хийсэн жирийн иргэн таван жил шоронд суухад төсвийн мөнгийг тэрбумаар нь шамшигдуулсан дарга торгууль төлөөд мултрах гарц хуулинд байлаа.

 

Х.Тэмүүжингийн эхлүүлсэн өөрчлөлт юун түрүүнд хуулийн ийм цоорхойгоор мөнгө олоод сурчихсан бүхэл бүтэн давхаргын эрх ашгийг шууд хөндсөн юм. Өнөө хэр бидний санаанд яваа муу муухай нэр хоч болгоныг тэр үед түүнд наажээ. Олон жил сайд дарга явснаа боловсрол гээд ойлгочихсон, өөрсдийгөө шударга ёсны хэмжүүр мэтээр сэтгээд сурчихсан  хэсэг бүлэг, эрх ашиг нь хөндөгдсөн офицеруудтай хүч хавсрахаараа ямар аюул тарьдгийг бид мэдэж авсан.

 

Хүссэн зүйлээ хийлгэж чадаагүй бизнесийн бүлэглэл түүнийг ангуучилсан. Х.Тэмүүжин алдаа гаргасан л даа. Олон хуулийг зэрэг шинэчлэх боловсон хүчнээ тооцолгүй зэрэг зэрэг эхлүүлсэн. Асуудлынхаа хариуг олоод харчихвал шууд зүтгэчихдэг гөжүүд зандаа өөрөө үрэгдсэн тал бий. Удалгүй сайдын суудлаа өгсөн ч эхлүүлсэн ажлаа дутуу орхисонгүй. Халааг нь авсан Д.Дорлигжавтай муудахдаа муудаж, сайдахдаа сайдаж, УИХ-ын гишүүдэд хууль зүйн шинэчлэлээ ухуулан сэнхрүүлсээр зорилгодоо харин хүрсэн. Одоо эргээд харахад өнгөрсөн бүхэн энэ улстөрчийн эдлэх л ёстой нажид байсан. Улс төрийн өршөөл энэрэлгүй хилэнт гал хүнийг ган шиг хатаадаг. Өнгөрсөн дөрвөн жил Х.Тэмүүжингийн амьдралд хамгийн сайн сургууль болсон. Ямар ч ном судраас олж уншихгүй зүйлээ амьдрал дээр сураад авлаа. Хүн бодлоготой байх нэг хэрэг, бодлогоо хэрэгжүүлэх нэг хэрэг гэдгийг арьс махаараа мэдэрсэн. Хүн үзэл санаатай байх нэг хэрэг, үзэл санаагаа бусдаар хүлээн зөвшөөрүүлэх бас өөр хэрэг гэдгийг баттай ойлгосон.

 

Үзэл санаагаа бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд түүнийг олж авснаасаа илүү бэрхшээл туулдгийг бас ухаарсан. Асуудлыг хэтэрхий төгс шийдэх гэж зүтгэснээсээ болоод том зүйлээ жижиг маргаанаар унагаж орхидгийг ухамсарласан. Өөрөө бизнес эрхэлж байсан хүмүүс улс төрд ороод бизнесийн эрх чөлөө, бизнесийн таатай орчны тухай ярихын оронд бусдын бизнесийг хэрхэн булааж, тонож дээрэмдэж байгааг хангалттай харсан. Улс төрийн эрх мэдлээр дамжуулан зах зээлийн өрсөлдөөнөө шийдэх гэж оролддог нөхөдтэй олон ч тулсан. Одоо л тэдэнтэй тэмцэх хэрэгтэй. Түүнээс үүнийг л хүлээж буй бизнесмэн олон бий, бид ч бас шаардах ёстой. Өнгөрсөн хорь гаруй жилд монголчууд нийгмийн тогтолцоогоо өөрчилсөн. Олон намтай, ардчилсан сонгуультай, иргэд нь төрөө сонгодог боллоо. Эдийн засгаа чөлөөлж жам ёсны буюу зах зээлийн замд нь оруулсан. Хүн хувьдаа хөрөнгөтэй, бизнестэй байхыг зөвшөөрлөө. Энэ  хоёр салбар агуулгаараа өөрчлөгдсөн.

 

ХӨРӨГ

 

Харин энэ шинэ нийгмийн шинэ харилцааг зохицуулах ёстой хууль эрх зүйн салбар нь ул суурьтай өөрчлөгдөлгүй өдий хүрч. Өөрчлөлтийг хийнэ гэдэг нэг, хоёр хууль өөрчилснөөр бүтчихдэг зүйл биш. Асуудлыг цогцоор нь харсан иж бүрэн шинэчлэл хийхийн тулд маш олон хуулийг шинээр бичих, өөрчлөх шаардлага гарна. Хууль бүхэн хэн нэгний эрх ашгийг хөндөж таарна. Тэр тоолонд өөрчлөлтийг эсэргүүцэх, өөрчилж байгаа хүнтэй нь тэрсэх хандлага хаа сайгүй л гарна. Үүнийг нь зарим нь “хуулийг салбарыг бужигнуулсан” гэж ярьдаг юм. Арав, хорин жил хөндөгдөөгүй салбарыг  хөндөөд, хөдөлгөөд ирэхээр тоос шороо босч, хог новш гарч л таарна.

 

Үүнээс нь цэрвээд Ц.Нямдорж ч, Ц.Мөнх-Оргил нь ч энэ салбарт гар хүрч зүрхлээгүй юм. Харин Х.Тэмүүжин гэдэг хүн өөрийгөө золин байж үүнийг хийсэн.  Эрх мэдэлд хүрэхийн тулд сайхан ярьж, сайн зүйл амлах хүн олон. Эрх мэдэлд хүрсэн хойноо хэлснээ мартдаг, хийх байснаа үгүйсгэдэг бол далавчтай мөртөө нисдэггүй шувуутай адил. Тиймээс хэлснээ хийж, хийснээ хариуцаж чадах нь Х.Тэмүүжингийн зарчим. “Эрх мэдлийг амин хувийнхаа эрх ашиг гэж хардаг нөхөд улстөрд байсаар байгаа цагт үзэж тараад л байна даа” гэнэ. Үүнийг харин ч нэг чадах нөхөр. Хормойноос нь чирэгдээд, хөлд нь дэгээ тавиад ч болтугай бууж өгөхгүй юмдаг. Тулбал тулаад, хаявал хаяад явчихаж болдог дайсантайгаа яаж ч харилцсан дөнгөнө. Харин хайртай хүмүүсийн харилцаа өөр.

 

“Хайртай хүмүүстэйгээ тулалдаж болохгүй, хайртай хүмүүсээ хаяад явж бүр болохгүй” гэж хэлээд Х.Тэмүүжин үгээ төгсгөв. Энэ үгийг сонсоод хүн хэдий хал үзэж, хатуужсан ч хүнээрээ үлдэх нь сайхан юм даа гэдэг бодол төрж билээ.

 

Д.БАТБАЯР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ залуу надад их муухай өс хонзон санадаг. Зуумхай хүн юм шиг санагддаг. Бас хэзээ ч өөрийнхөө бурууг хүлээдэгүй . Ер нь дэмий байхаа
2016-06-25
Зочин:
Тэмүүжин худлаа амбицалхаас цаашгүй амьтан, салбардээр гараад ажлын дадлага туршлага 0 амьтан байна лээ. Хийсэн гар хүрсэн болгон нь төвөг чирэгдэл дагуулдаг ёстой барууны онолоос цаашгүй нөхөр
2016-06-25
Зочин:
АНУын элчингээр сонин юу байна Тэмүүжээн. Соцын үед л манай хэдэн дарга нар Оросын элчингээр орж гардаг байсан одоо Ардчилсан тусгаар Монголын үед барууны эздийнхээ бөгсийг долоосон НАХЯы мэдээлэгч хэрэггүй. Бид нарт Эх Оронч л хэрэгтэй
2016-06-25
Зочин:
Багш байсан болхоор сайхан уяртал ярьдаг нь үнэн. Гэхдээ сонгохгүй ээ
2016-06-25
Www:
Ter emnelegt cine 1 r emneleg 1 salbaraa neegeed ortson malaa medee uzej bai buun shizo!! Tgsen ch hun umiig hiij bj chadwarjdag um!chi myanga orilood yahaw cdee temuujin gardagaaraa garna!
2016-06-25
зочин:
Монголд төрсөн хужаа хулгайч баярцогт,монголын газар нутгийг харийн цагаачдад бэлэглэх хууль санаачилдаг төрийн дайсан гарамгайбаатар,мүүний пастор эбола вирус,ард түмнээсээ нуугдаж гадаадад очиж гэрээ хийдэг золбин урвагч сайханбалаг, дан ганц төрийн ажил хийж ирсэн гэх боловч дэлхийн баян хүмүүсийн жагсаалтанд орж амжсан дорлигжав хулгайч,тайваний тагнуул батчимэг,америкийн тагнуул оюунгэрэл гээд дандаа монголын дайснууд цугласан Ан гэгч өмхий жорлонг дэмжих гэж энэ үндэсний онцлог,амьдрал мэдэхгүй байж уншсан хэдэн номоо донгосч суудаг мэдэмхий лалар тэмүжинг сонгох уу. Энэ гөлгийг сонговол нөгөө хэдийг сонгосонтой адил бус уу.
2016-06-24
Зочин:
эмнэлгийг шорон болгосон зардлыг төлүүлж улсыг хохиролгүй болгооч
2016-06-24
heleel bgaa shuu:
Temuujing songohgui ee
2016-06-24
Зочин:
хийж бүтээх залууг сонгох уу тэр оффшорчноо сонгох уу өөрсдөө л мэд тэхүү
2016-06-24
Зочин:
Энэ төрд шинэчлэл хийх гэж хичээж байгаа хүмүүсээ дэмжихгүй замын дундаас буцаачих гээд байх юмаа
2016-06-24
Зочин:
Аргагүй мундаг хүн шүү. Амжилт багшаа
2016-06-24
Зочин:
зоригтой хүчтэй байгаарай дэмжиж байна амжилт тэмүүжин минь. энэ удаад л гараад ирээрэй
2016-06-24
Зочин:
Tsagdaagiin ajilchdiin erh medel, uureg hariutslagiig todorhoi zaaglaj ogson ni ul oilgoltsoliig buuruulsan bas neg sain ajil bolson. Tsagdaagiinhand ch tustai yum bolson shuu. Temuujind amjilt
2016-06-24
Зочин:
Ээ тэмүүжинг битгий ингэж муулцгаа. Харин ч хийсэн юмтай. Хэлэх үгтэй төрийн хүндээ
2016-06-24
Зочин:
Цагдаагийн эрх мэдлийг хуваарилаж орон нутагт өгсөн нь Тэмүүжин гишүүний хийсэн бас нэг ажил шүү дээ. Дэмжиж энэ шинэчлэлийг ахиулах хэрэгтэй.
2016-06-24
Зочин:
Тэмүүжин бол Элбэгдорж шиг сайхан ярьдаг гар. Монголын онцлог Амьдралаас тасархай хууль боловсруулдаг. Эргүү тэнэг хүн ч гаргахгүй буруу шийдвэр гаргаж улсад өчнөөн тэрбумын хохирол учруулсан мөнгийг энэ нөхрөөр төлүүлэх хэрэгтэй.Эмнэлгийг оффис болгон тохижуулсан
2016-06-24
уншигч:
Тэмуужин харин естой мундаг улс торч.
2016-06-24
уншигч:
Тэмуужин харин естой мундаг улс торч.
2016-06-24
уншигч:
Тэмуужин харин естой мундаг улс торч.
2016-06-24
Зочин:
Teneg yumbe. Ene odoo end yu hiij yawaan bee icheesei sayahan l huuhen shuuhan gd yawj bsan bzdee. alia yumbe
2016-06-24
Зочин:
Энэ ер нь их үл бүтэх нөхөр шүү. Энд тэнд бүтэхгүй олон асуудалд орооцолдож явдаг хүн.
2016-06-24
Зочин:
ТЭМҮҮЖИН ОДОО БОЛИО ГАНЦ ХҮҮХНИЙ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ ЧИ УЛС ТӨР ЧАМААР ЯАДЫН
2016-06-24
hhhg:
hhhg ichihgui bnuuu hha
2016-06-24
zochin:
xudlaa ooriigoo magtuulj yum bichuuleed teriig dagaldagch nar ni baaxan magtsan comment uldeegeed ix xurliin gishuun bolchidog bol goe l yum bn ergeed uulzax nuur bxgui yumshig xudalaa yariad terendee budreed l toirgoo soliod l archaagui xundee irged iim xund sanalaa ogwol daraa xaramsaad l ingeed suundaa
2016-06-24
Зочин:
Hunii erhend buduulgeer haldaj guitsetgeh ajillagaa nereer tagnaj chagnadagiig boliulsand ni hunii erhiig hamgaalsam mash tom ajil bolj chadsan shuu. bayarlalaa
2016-06-24
Зочин:
Салбар салбарын мундаг хүмүүс болох Тэмүүжин Гантөмөр БАтчимэгийг бол багаар нь дэмжээд л гаргаад ирэх хэрэгтэй дээ.
2016-06-24
Зочин:
Гэрч хохирогчийг хамгаалах ажлыг эрчимжүүлсэн танд баярлалаа.
2016-06-24
Зочин:
Zorchliig shalgan shiidverlehed yamar negen margaan garahgui anduuragdahku baih bolomjiig olgoson uchir bid temuujintei hamt
2016-06-24
Зочин:
Хүний эрхийг хангаж, шударга ёсыг хангах чиглэлд их ажилласан танд талархал илэрхийлье. Тэмүүжинг дэмжиж байгаа шүү
2016-06-24
Зочин:
Алдаж эндсэн хүүхдүүдэд хүмүүнлэг хандаж ирээдүйг нь бараантуулахгүй болсонд баяртай байна.
2016-06-24
Зочин:
Temuujingee demjihku bol oor heniig demih bile.. hamt shuu
2016-06-24
Зочин:
Gemt hereg zorchliig mongon dungeeer esvel huuli sahiulagch ulsin baitsaagchiin uzemjeer yalgaj oor torguuli noogduuldag baidlig halsand bayartai bna. Bid temuujintei hamt
2016-06-24
Зочин:
Батчимэг Тэмүүжин Гантөмөр гээд Шинэчлэгчдийг сүхбаатар дүүрэг дэмжих байлгүй дээ. Чадалтай улс шүү дээ
2016-06-24
Зочин:
Хуулийн салбарынхан андахгүй дээ. Төрд заавал байх ёстой мэргэшсэн хууль гэж бодож дэмжиж явдаг шүү
2016-06-24
Зочин:
Ene tord duuchin bohchid l orj ireed baih yum. Batchimeg Temuujin geh met chadaltai medlegtei bodlogo yaridag mundag humuusee demjiyaa
2016-06-24
Зочин:
Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болсон нь зөв. Хаалттай хаалганы цаана хичнээн хүүхэд эхнэр уйлж байгааг хэн мэдлээ. ХҮүхэд эмэгтэйчүүдийн төлөө ажил хйисэн Тэмүүжинг бүгдээрээ дэмжээрэй
2016-06-24
Зочин:
Хамаг л хуулийн төсөл, хууль боловсруулалтанд явж харагддаг. Тань шиг хуульч хүмүүс л тэр их хуралд хууль батлаж суух ёстой юм байгаан ш дэ.. Танд саналаа өгнөө
2016-06-24
Зочин:
Хүүхдийг хорьж шийтгэхээсээ урьтаж буруу сөрөг нөлөөллөөс холдуулж тусгаарлаж засч залруулж авах заалтууд шинэ эрүүгийн хуулинд орсонд баяртай бн
2016-06-24
Зочин:
Хууль сахиулах ажиллагаа нэгдмэл стандарттай, иргэн ААН зүй бусаар халдах боломжгүй болгосон учир бид тэмүүжинг дэмжиж байна
2016-06-24
Зочин:
Huchirhiillig gemt heregt tootsdoggui bhad ehner ni zoduulaad l tevchihees oor argagui bsan tsag sayhan. Temuujin gishuunii batluulsan huuliar ene asuudal shiidegdej baigaad bayarlaj bna. Taniig deminee
2016-06-24
manlai:
sain ah shuuu hhhaaa
2016-06-24
Зочин:
Чуулган, байнгын хороодын хуралдаанд ирцээрээ манлайлж байна лээ. Бас мундаг байна шүү. Хийх ажлаа хийдэг таныг дэмжиж байна
2016-06-24
Зочин:
mundag hun shdee demjihheregtei
2016-06-24
Zochin:
Temuujind amjilt xuseye
2016-06-24
Зочин:
Тэмүүжин худлаа амбицалхаас цаашгүй амьтан, салбардээр гараад ажлын дадлага туршлага 0 амьтан байна лээ. Хийсэн гар хүрсэн болгон нь төвөг чирэгдэл дагуулдаг ёстой барууны онолоос цаашгүй нөхөр
2016-06-24
Зочин:
АНУын элчингээр сонин юу байна Тэмүүжээн. Соцын үед л манай хэдэн дарга нар Оросын элчингээр орж гардаг байсан одоо Ардчилсан тусгаар Монголын үед барууны эздийнхээ бөгсийг долоосон НАХЯы мэдээлэгч хэрэггүй. Бид нарт Эх Оронч л хэрэгтэй
2016-06-24
Зочин:
Ээ хөөрхий энэ завхай хар тамхины асуудалтай амьтаныг магтах гэж ядаж байх юм даа
2016-06-24
Zochin:
Соеолжсон улс оронд насанд хүрээгүй, хар тамхины асуудалтай хүнтэй холбогдсон улс төрч юун улс төр, парламентад сонгогдох, шоронд ордог.
2016-06-24
irgen:
hudlaa magtahaa bolimoor yum daa, bagshaaraa huuliig zaalgaj gadarladag bolchihsonoo medehgui bagshiigaa adgiin muugaar heleed suuj baigaa huniig HUN geh uu? tengerees buugaad irsen huuliin burhan ayatai aaah gargadag hunentser shd
2016-06-24
өөвөө:
ХОНГИО=ТҮҮЖ=УТ=ОРЖ=ИРСЭН=БАГШАА=МУУЛЖ=МАНДСАН=ОХИНТОЙГОО=ИЖИЛХЭН=ОХИН=АМЬДРАЛЫН=АНХНЫ=АЛХАМЫГ=БУЗАРЛАСАН=ИЙМ=БАГШ=БАЙДАГ=ЮМ=УУ=ТЭНЭГИЙН=ТЭНЭГ=ЭНЭ=ОЮУТАНД=МЭДЛЭГ=ӨГЧ=ЧАДАХГҮЙ=ЭЭ=ХЭРҮҮЛ=ЧАЛЧИХЫН=МУУҮЛГЭР=ҮЗҮҮЛЭХ=БАЙХ
2016-06-24
Ганаа:
Хуулийн салбарыг бүрмөсөн самарсан этгээдээр ядаж тэр эмнэлэгийн барилгын болон үнэтэй аппаратыг төлүүлбэл шудрага чсонд нийцнэ
2016-06-24