Сурталчилгаандаа марш

img

Сонгуулийн сурталчилгаа, хаврын отгон чуулган зэрэгцэн үргэлжилж байна.  УИХ-ын гишүүдийн 90 орчим хувь нь дараагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн учир байнгын хороо, чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирэх гишүүд даанч алга.  Өчигдөр гурван байнгын хороо хуралдуулахаар төлөвлөсөн байсан.   Гэвч ганцхан байнгын хороо ердөө хоёрхон гишүүний ирцтэйгээр хуралдлаа.  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд  уг нь 21 гишүүн харьяалагддаг. Өчигдрийн байдлаар тус байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Батлах хамгаалын сайд Ц.Цолмон нар хуралдаандаа оролцож Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэв. Хуралдаандаа ирсэн гишүүн Ж.Энхбаяр, Ц.Цолмон нарыг онцлон сайшаах хэрэгтэй ч ирцгүйгээр хуралдан шийдвэр гаргасан хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй.  Ирцгүйгээр хоёрхон гишүн хэлэлцэн бэлтгэсэн дээрх хуулиудын төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталж, хууль зөрчсөн үйлдэл хийхгүй байлгүй.

 

Учир нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан ч гишүүдийн ирц хүрээгүй байхад хуралдаж хууль зөрчсөн. Тиймээс тус байнгын хорооны хуралдаанаас гарсан шийдвэр  ч хүчингүй юм.

 

 Өчигдөр байнгын хорооны хуралдаан товлоход мэр сэр гишүүд ирээд буцсан байсан. Нэгэнтээ ирц хүрэхгүй учир буцахаас ч яах билээ. Ээлжит чуулгантай өдрүүдэд Төрийн ордон хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Харин өнөөдөр эл хуль, төрийн албан хаагчид л өрөөндөө орж, гарч харагдана.

 

Ер нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаа, чуулганы хуралдаан зэрэгцэн үргэлжилнэ ч гэж юу байх вэ. Энгийн өдрүүдэд гишүүд  хуралдаандаа оролцдоггүй “урьж” дуудуулдаг. Тамгын газрын албан хаагчид УИХ-ын гишүүд болон туслахууд руу нь утас цохин хуралдааны ирц бүрдүүлэх гэж чардайж харагддаг. Гэтэл сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд хуралдаандаа оролцох гишүүн бүүр ч олдохгүй гэдгийг спикер мэдэж байгаа ч мэдэн будилж захирамжилсан  бололтой.

 

Сонгуулийн сурталчилгаа дуусахад  3 хоног үлдлээ. Эхлэл нь сайхан ч өрнөл үедээ сонгуульд оролцож байгаа улс төрийн хүчнүүд, нэр дэвшигчдийн зүгээс өрсөлдөгчийн эсрэг сөрөг мэдээллээр дайралт хийж, мэдэгдэл гаргах, хариу тайлбар хийх зэргээр үргэлжилж байна.

 

Энэ амралтын өдрүүдээр иргэд урилгагүй зочин ихтэй байх биз. Байсхийгээд л хонх дуугарах, хаалга тогших чимээнд төвөгшөөх ч хэрэггүй биз. Нэгэнтээ төрийн сонгууль ид явагдаж,   ухуулагч нар сонин сэтгүүл түгээж, магадгүй нэр дэвшигч өөрөө ч мэнд мэдэн зогсож байхыг үгүйсгэхгүй.

 

Хоёр сонгууль зэрэгцсэн, нэг тойрогт 10 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа гэх ч сонгогчид ганц, нэг эрхмийг л таних төдий байна лээ.  Зарим эрхмүүд нэр дэвших эрхээ авсан ч сурталчилгаагаа хийхгүй  байгаад олзуурхах өрсөлдөгч ч  харагдана.  Тиймээс  нэр дэвшигчид энэ амралтын өдрүүдэд сонгогчидтойгоо уулзалт хийж, сурталчилгааны материалаа айл бүрт хүргүүлж,  болж өгвөл өөрсдөө айл бүрээр ороод уулзчих чин сэтгэл өвөрлөж явна.

 

Чуулганы хуралдаан хойшлогдох ч асуудал биш болоод байна.  Юу чуулган сурталчилгаандаа марш гэсэн өдрүүд үргэлжилж байхад. Ямартай ч ирц бүрдэхгүй байгаа чуулганы хуралдааныг хойшлуулахаар УИХ-ын дарга ямар нэг  тайлбар хэлэх байх.  Тэртэй тэргүй хэдхэн хоногийн дараа шинэ парламент бүрдэнэ.  Сонгуулийн санал хураалтын дараагаар шинэ парламент бүрдэхийн өмнөхөн  энэ УИХ-ын гишүүд чуулж, хаалтаа хийх биз.

 

Харин сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдэд нэр дэвшигчдийн хооронд өрсөлдөөн хэрхэн өрнөхийг таашгүй.

 

Н.Энхлэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДАН ХАР БИЗНЕСЭЭР ДАГНАСАН ГАВААГИЙН БАТХҮҮ:
ОХУ-РУУ ЯВХАД АВДАГ ЦЭНХЭР БИЧГИЙГ Г.БАТХҮҮ ГЭЖ ЛУЙВАРЧИНГЫН МАТНХ БУЮУ NARTAM ГЭЖ ТББ-ААС САЛГАЖ АВЧ ЗТЯ, АТҮТ ТӨР ЗАСАГ ӨӨРСНӨӨ ОЛГОДОГ БОЛМООР БАЙНА. ТУС ТББ-ЫН ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ УИХ-ЫН ГИШҮҮН, УРАН НУГАРААЧ ИЛБЭЧИН САНСРЫН НИСГЭГЧ БОЛОХООС Ч ХҮНД ХЭЦҮҮ НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААЖ NARTAM-ЫН ХҮҮХНҮҮДИЙН ИНЭЭД НЬ ХҮРЭЭД ДАЛДУУР ДАМЛАЖ ШАГЛААД СУУЦГААЖ БАЙНА. Г.БАТХҮҮ ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ, БАТГАНА ЯВСАН ГАЗАР ӨТТЭЙ ГЭЖ В. ПУТИН АХЫН ӨГЧ ЯВУУЛСАН ОРОС ЦЭНХЭР БИЧИГТ ЗАМААС НЬ ЭЗЭН СУУЧИХСАН ЗАРЖ ДАМЛААД СУУЖ БАЙГАА Г.БАТХҮҮ ЛУЙВАРЧИНГААС БИД ЭНЭ СОНГУУЛИАР САЛАХ ЦАГ БОЛСОН.
2016-06-25