Дархан Шанхай шиг болоосой

img

 

Ц.Баярлах

 

Мөнхдашийг дэмжиж байна. Оюутнуудад тэтгэлэг өгч байсан гэдгээр нь мэднэ. Тэдгээр залуусын амьдралд маш том боломж олгосон гэсэн үг шүү дээ. Ардчилсан намыг багаараа гараасай гэж хүсч байна. Хорооллууд дахь замуудаас эхлээд Дарханд хийх юм их байна. Зарим газар машин зөрөх ч арга алга. Энэ мэтээс эхлээд Дархан гоё сайхан болж ирээдүйд Шанхай шиг хот болоосой. Энэ бүхнийг илүү бодлогын түвшинд хийж чадах хүн бол Мөнхдаш гэж бодож байна.

 

О.Өрнөл

 

Хүмүүс их ам сайтай байгаа

 

Хөтөлбөр нь таалагдаж байна. Дэмжих нөхцөл нь энэ болж байна гэж хэлж болно. Ардчилсан намын хөтөлбөрөөс залуучуудыг өндөр хөгжилтэй орон руу сурч ажиллах боломжоор дэмжинэ гэсэн нь маш их таалагдаж байна. Дарханы мөрийн хөтөлбөрт түрээсийн орон сууц болон зуслангийн бүс байгуулна гэсэн нь бас сайхан санагдлаа. Ер нь бүхэлдээ АН-ын мөрийн хөтөлбөр таалагдаж байгаа. МАН болохоор хуучин 2012 онд дэвшүүлсэн хөтөлбөрөө дахиад жаахан шинэчлээд тавьчихсан юм уу даа гэж харсан. Мөнхдашийг бол “Бурхан халдун” группээр нь, Олон улсын худалдааны төвөөр нь мэднэ. Хүмүүс нааштай байна. Ер нь гарчих байх аа.

 

Ж.Бат-Эрдэнэ

 

Их хөдөлмөрч ажилсаг хүүхэд байлаа

 

Би Мөнхдашийг дэмжиж байна. Дарханд юм хийх гээд зүтгээд байгаа хүн. Би багаас нь мэднэ.. Би бол ах нартай нь хамт нэг сургуульд сурч байсан. Мөнхдаш чинь “Бурхан халдун”-аа байгуулаад ах нараа татсан мундаг залуу. Одоо бүгдээрээ тус тусын бизнесээ амжилттай сайхан авч явна. Унаган хүүхдүүд гарсан нь дээр. Дархандаа их юм хийнэ гэж найдаж байгаа.

 

 

Ц.Даариймаа

 

Маш их итгэж байгаа

 

Мөнхдашийг дэмжинэ. Энэ хүн хэлэх үгтэй, хийсэн ажилтай хүн. Ер нь хүмүүсийн хандлага энэ хүнийг сонгох шинжтэй байна.  Бараг л гарчих болов уу гэж найдаад байна.

 

М.Саранчимэг

 

Хаалгаа барьсан үйлдвэрүүдийг нээе гэсэн нь таалагдаж байгаа

 

Хэдэн жилийн өмнө Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашинууд бэлэглэсэн бас амаржих эмэгтэйчүүдийн тасгийг тохижуулсан гэдгээр нь мэднэ. Дээр нь мөрийн хөтөлбөр нь таалагдаж байгаа. Хийж хэрэгжүүлж болмоор амьдралд ойрхон хөтөлбөр байна билээ. Дарханыг дахин үйлдвэрлэлийн хот болгоё, хаалгаа барьсан үйлдвэрүүдийг нээе гэсэн нь таалагдсан.  Ер нь Дарханд ч, хаа ч тэр залуус ажлын байртай бол тэгээд л сайхан амьдарна шүү дээ. Тиймээс гол нь Их хуралд гараад залуусыг ажлын байртай болгох боломж нөхцөл юу байна, тэр бүгдийг л эрэлхийлэх хэрэгтэй.

 

Н.Алтанцэцэг

 

Манайхан гэр бүлээрээ дэмжиж байгаа

 

Мөрийн хөтөлбөр гэдэг ард иргэдийн амьдралыг харж үзсэн бодит биелэгдэх боломжтой хөтөлбөр байх ёстой. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг бүгдийг уншиж судаллаа. Боломжийн санагдлаа. Хэрэгжих боломжтой юм. Яг ажил хэрэг болоосой. Миний хувьд Мөнхдашийг ажил хэрэгч хүүхэд юм даа л гэж хардаг. Энэ хүүгээ дэмжинэ.

 

Зөв сэтгэлтэй залуу гэж боддог

 

Дарханчуудыг ажилтай орлоготой болгож чадна гэж найдаж байна. Бидний дуу хоолойг, бидний хүсэлтийг төрд хүргэж ажил амьдралыг маань дэмжинэ гэдэгт би итгэж байна. УИХ-д нэр дэвшигчдээ амжилт хүсье.

 

Эх сурвалж: itime.mn / Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
АНы тархины тураалууд ядаж бодит байдалд ойрхон юм мөрөөдөлдөө. Эхлээд Дархана УБ шиг, заавал Хятадтай адил болох гээд байгаа бол Эрээн шиг ярилдаа. Дархан Эрээн шиг болход лав чиний нас хүрэхгүй дэг
2016-06-24