Резидент эмчийг цалинтай сургана
2016-06-24

 

Анагаахын сургууль төгссөн төгсөгчдийг нэгдсэн, төв эмнэлэгт цалинтай ажиллуулж, үндсэн мэргэжлийн суурь мэдлэг, дадлага олгон, дадлагажигч резидент эмчийг цалинтай сургаж, нарийн мэргэжил эзэмшүүлэхээр хуульд тусгасан.

 

 Төгсөгчдийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, лавлагаат төвүүдэд ажиллуулан туршлагатай нарийн мэргэжлийн эмчийн заавар, хяналтанд эмнэлзүйн суурь чадваруудыг эзэмшүүлэн онолын мэдлэгээ пратиктай холбох боломжийг олгосноор сайн, олон талын чадвартай, бие даан шийдвэр гаргаж, эмчилгээ, оношилгоондоо итгэлтэй, өвчтөнийг өөр эмнэлэгт шилжүүлдэггүй чадварлаг эмч бэлтгэгдэх боломж бүрдэх юм. Энэ зохицуулалтыг ч мөн шинээр батлагдсан хуулинд  оруулж өгчээ.  Резидент эмч эмнэлгээс цалин авснаар илүү хариуцлагатай болж, нөгөө талаараа олон жил сурдаг залуу эмч нарын нийгмийн асуудлыг ч давхар шийдэх бүрэн боломжтой юм. Тиймээс эмч нарын хариуцлагыг дээшлүүлэх, шинэ залуу эмч нарт дэмжлэг үзүүлэх, чадварлаг эмч бэлтгэх бүхий л дэмжлэгийг үзүүлэх мөрийн хөтөлбөрийг Ардчилсан нам гаргажээ.

 

Эх сурвалж: Ардчилсан Намын сонгуулийн төв штаб

Shuud.mn
Сонин хачин