Загдхүүгийн Нарантуяа Завханд хийсэн юмтай хүн

Загдхүүгийн Нарантуяа нь Завхан аймгийн Алдархаан суманд төрж өссөн бөгөөд ажил амьдралын гараагаа 1992 онд Монголбанкны хуульчаар эхлэн банк санхүүгийн салбарт өнөөг хүртэл амжилттай ажиллаж байна. Тэрээр энэ хугацаанд хуулийн салбарт хүчтэй эмэгтэй байгаад зогсохгүй Завхан аймгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа эгэл даруухан хүн юм. Хэдийгээр УИХ-ийн гишүүн байгаагүй ч тэднээс дутахааргүй ажлуудыг өнөөдрийг хүртэл хийсэн байна. Зэвсэгт хүчний 325-р ангийн офицер, ажилтнуудын 24 айлын орон сууцны 1,2 тэрбум төгрөгний төсвийг шийдүүлсэн, Нэгдсэн эмнэлэгт “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ”- ний тасаг байгуулсан, Чандмань эрдэнэ цогцолбор сургуулийн “Газарзүйн кабинет”-ыг бүрэн тохижуулсан, “Завхан эрүүл мал хөтөлбөр”, “Эрүүл монгол эмэгтэй хөтөлбөр” хэрэгжүүлсэн гээд хийсэн бүтээсэн зүйл нь ард иргэд бидэнд дорвитой үр өгөөжөө өгсөн билээ. Бид ярьдаг бус хийж бүтээж чадаж буй жинхэнэ удирдагч хүнийг сонгох нь хамгийн зөв. Эцэст нь хэлэхэд өөрсдийнхөө ирээдүйн төлөө, орон нутгийнхаа хөгжилийн төлөө бид л зөв сонголт хийх ёстой.
Эх сурвалж: Ардчилсан Намын сонгуулийн төв штаб
СЭТГЭГДЭЛ БИЧИХ