АСЕМ-ын ажлын албанд машин хандивлалаа

АСЕМ-ын автомашины албан ёсны түнш байгууллага болох “Моннис моторс” компаниас ГХЯ-ны АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанд хоёр ширхэг “Ниссан Теана” автомашиныг хүлээлгэн өглөө.
Дээд түвшний уулзалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг болгон хандивлаж буй эдгээр автомашин нь 2016 онд үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн загвар, технологи бүхий зорчигчийн аюулгүй байдлыг бүрэн хангахуйц бөгөөд нэг бүрийнх нь үнэ 55.9 сая төгрөг юм.
Автомашиныг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуягт “Моннис Моторс” компанийн гүйцэтгэх захирал Д.Баяр хүлээлгэн өгөв.
Тус компани өөрсдийн хөрөнгөөр оруулж ирсэн 250 ширхэг автомашиныг Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр хүрэлцэн ирэх зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдал, хамгаалалт, ёслолын арга хэмжээнд зориулан үнэ төлбөргүй ашиглуулахаар болоод байгаа юм. Харин тэдгээр автомашиныг АСЕМ-ын уулзалтын дараа иргэд, аж ахуйн нэгжүүдэд татваргүй үнээр борлуулах аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ