Д.Пүрэвжав:Бондоос санхүүжилт авснаар Таван толгой өрсөлдөх чадвартай болсон

img

“Эрдэнэс -Таван толгой” компанийн Хөгжлийн хэлтсийн дарга Д.Пүрэвжавтай ярилцлаа.

 

 

-Танайх Чингис бондоос санхүүжилт авсан төслүүдийн нэг. Яг ямар асуудал үүсээд бондын санхүүжилт авсан бэ?

 

-Нэгж бүтээгдэхүүний өртөг өндөрсөж, зах зээлд өрсөлдөх чадвар  буурсан учраас  Чингис бондоос санхүүжилт авахаар хандсан. Урт хугацаатай, бага хүүтэй зээл олгосон. Ингэснээр бид арилжааны банкны өрийн дарамтнаас гарч, өрсөлдөх чадвар маань ч сайжирсан. Нэг талдаа манай компанид л ашигтай мэт боловч нөгөө талдаа улс эх оронд өгөөжөө өгсөн зүйл болсон л доо. Бид Хөгжлийн банкинд дахиад ч санал тавьсан байгаа. Засгийн газар дотоодынхоо арилжааны банкуудад битгий бонд зараад бай, эсвэл тэднээс өндөр хүүтэй зээл битгий ав, ингэснээр эдийн засгийг хорлож байна, Чингис бонд шиг мөнгө ол, тэр үүсгэвэрээс чинь бид зээл аваад капиталжлагдсан аж үйлдвэрийг хөгжүүлэхийн төлөө зүтгэе гэж хандлаа. Гадны хөрөнгө оруулалт оруулж ирээд бага хувийн ашиг санал болгодог. Энэ бидэнд ямар ч үр өгөөжгүй. Харин бондоос мөнгө гаргаж өгөөч ээ гэж хүсээд байж байна.

 

-Бондоос хэдий хэр төгрөгийн санхүүжилт авсан бэ?

 

-Манайх 372 тэрбум төгрөгийн зээл авсан. Ингэснээр 560 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх гадаад валютын мөнгөн урсгалыг Монголд бий болгосон.  Энэ цаашид тасралтгүй үргэлжлэх юм.

 

-Бондын санхүүжилт хийгдээгүй бол “Эрдэнэс- Таван толгой” компани хэрхэх  байсан бол?

 

-Би муухай юм яримааргүй байна аа. Сайнаа л ярья. Бид өрнийхөө гуравны хоёрыг нь дарчихлаа. Нүүрсний үнэ бага байгаа учраас төлөлт удаан байна.

 

-Энэ жил төлөвлөсөн хэмжээний нүүрсээ гаргаж чадах уу?

 

-Гаргалгүй яахав. Энэ жил найм орчим сая тонн нүүрсний экспорттой байна гэж тооцоолоод  байна. Олборлолтоо нэмэгдүүлж, өрөө төлж дуусгана. “Чалко”-гийн өр дарагдаж дуусахаар түүхий нүүрс экспортолдогоо болих  төлөвлөгөөтэй байгаа. Баруун Цанхи дээр гарч байгаа нүүрсийг  баяжуулаад гаргах  алхмууд хийгээд эхэлчихсэн. Ингэснээр нэмүү өртөг шингээнэ.

 

-Цаашдаа  бонд шиг бага хүүтэй санхүүжилт хэрэгтэй гэж ойлголоо...?

 

-Гарцаагүй хэрэгтэй.

 


 

С.Цэлмэг: Бондын санхүүжилт нүүрсний  тээврийн компаниудын цаг, мөнгийг хэмнэж чадсан

 

“Эрдэнэс Монгол” компанийн  дэд захирал С.Цэлмэгтэй ярилцлаа. 

 

 

- Таван толгойгоос Гашуунсухайт хүртэлх авто замыг “Энержи ресурс”-аас бондын санхүүжилтээр худалдаж авсан. Энэ замыг худалдаж авснаар ямар давуу тал үүссэн бэ?

 

-Бондын эх үүсвэрийн багагүй хувийг “Эрдэнэс Монгол” компани авч энэ төслийг хэрэгжүүлсэн л дээ. Төслийг “Энержи ресурс”-ийн охин компани “Говийн зам” анх эхлүүлсэн байдаг юм. Тухайн компанийн өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан зам. Концессын гэрээгээр арван жилийн дараа улсад хүлээлгэн өгөх нөхцөлөөр барьсан байдаг. Замыг  барьсных нь дараа бид 2014 онд худалдаж авсан. Төрөөс гаргасан шийдвэр л дээ. Худалдаж авах болсон гол шалтгаан бол байгаль орчны бохирдлыг бууруулах, нүүрсний экспортыг дэмжихэд чиглэсэн. “Говийн зам” компани өндөр үнээр зам ашиглуулж байсан учраас  нүүрсний компаниуд, аж ахуй нэгжүүд тэр замаар төдийлөн явж чаддаггүй байлаа. Замын хажуугийн шороон замаар явж тээвэр хийж байсан юм. Экологид ноцтой хохирол учруулж байсан учраас төрөөс шороон замаар тээвэр хийх асуудлыг зогсооё, бүх тээврийн хэрэгслийг авто зам дээр зорчдог болгоё гэж зорьсон. Нөгөө талаар авто замаар тээвэр хийвэл  эргэлт хурдасч,  экспортоо нэмэгдүүлэх  боломжтой. Товчхондоо тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор төр энэ замыг худалдаж авсан гэсэн үг.

 

-Ингэснээр тээврийн компаниудад эдийн засгийн хувьд ямар бодит өөрчлөлт гарч байна вэ?

 

-Шороон замаар тээвэр хийхэд 18 цаг зарцуулдаг. Засмал замаар тээвэр хийснээр энэ хугацааг 10 цаг болгож, найман цагаар танаж чадлаа. Цаг хэмнэнэ гэдэг бол  шатахуун, мөнгө хэмнэнэ гэсэн үг. Шороон замаар тээвэр хийхэд техникийн гэмтэл их гардаг. Наад зах нь дугуй нэлээд элэгддэг. Ингэснээрээ машины эвдрэл гэмтэл багасч, техник засварт зарцуулдаг мөнгө хэмнэгдэнэ гэдэг бол том давуу тал.  Тээврийн компаниуд шороон замаар нүүрс тээвэрлэдэг байхад осол их гаргадаг байсан.  Манарсан тоос, шороон дунд давхиж байгаа учраас өмнө нь  яваа машиныг харах ямар ч боломжгүй. Ийм шалтгаанаар осол тасардаггүй байсан бол одоо тэр асуудал шийдэгдсэн.  Экологи талаасаа  олон талын ач холбогдолтой. Хөрсний элэгдэл, тоосжилт зэрэг асуудлыг шийдэж тэр хавийн иргэд  эрүүл, аюулгүй орчинд аж төрөх бололцоотой болсон.

 

-Өмнө нь энэ замаар нүүрс тээвэрлэхэд  хэдэн төгрөгийн төлбөртэй байсан юм бол?

 

-Тээврийн машинууд тонн тутамд дөрвөн ам. доллар буюу 320 орчим мянган төгрөг нэг удаагийн явалтандаа төлдөг байсан юм. Үүнийг бид 1.5 ам.доллар болгож бууруулсан. Шороон замаар мөнгө төлөлгүй яваад дадал болчихсон жолооч нар эхлээд  мөнгө төлөх хүсэлгүй байсан л даа.  Шороогоороо явчихъя гэдэг хандлага хүчтэй байсан. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд тарифыг буулгасан юм.  Өмнөговьд  орон нутгийн иргэд, тээврийн компаниудын хүсэлтээр тарифыг бууруулж, шороон замыг хаах шийдвэрийг Зам тээврийн сайд 2015 оны 11 дүгээр сард гаргасан. Маш зөв шийдвэр болсон гэж боддог.

 

Н.Нягт

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tsl:
Mongol ulsiin gazar deer lobbidoj zam barichaad ulsad tureeseer ashigluulna genee!!!!!!! Uls zamaa bariad company tureeseldeg yum Yahaaraa mongold yum esergeeree yvaad bna!!!! Huviin companias zam hudaldaj avna geneee!!! Ene uneheer doromjilj bna shuuu Hedhen 1000 ajiliin bairaar mongoliin ard tumenii halaasiig hoosolj bgaa yum bishuuu
2016-06-26
Tsl:
Mongol ulsiin gazar deer lobbidoj zam barichaad ulsad tureeseer ashigluulna genee!!!!!!! Uls zamaa bariad company tureeseldeg yum Yahaaraa mongold yum esergeeree yvaad bna!!!! Huviin companias zam hudaldaj avna geneee!!! Ene uneheer doromjilj bna shuuu Hedhen 1000 ajiliin bairaar mongoliin ard tumenii halaasiig hoosolj bgaa yum bishuuu
2016-06-26
Зочин:
munhnaran eej
2016-06-26
Зочин:
munhnaran eej
2016-06-26
Зочин:
munhnara eej
2016-06-26
Зочин:
kapitalizm eronhiidoo odoogiin amerik
2016-06-26
Зочин:
Яаж өрсөлдөх чадвартай болсон гэнээ? Өрөө ч төлж чадахгүй байхад чинь дотор хь ажилладаг хөлсний гар чинь улс төрийн намын захиалга, даргынхаа тушаалаар бурдаг байна ш дээ. Сонгуулийн дараа хусуулах нь дээ
2016-06-25