С.Батчулуун: МАН Монгол төрийн дархлааг үгүй хийснийг сонгогч та л гэтэлгэж чадна

img

С.Батчулуун: МАН Монгол төрийн дархлааг үгүй хийснийг сонгогч та л гэтэлгэж чадна

 

УИХ, орон нутгийн сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө МАН-ын талаарх ноцтой баримтыг өчигдөр МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян олон нийтэд дэлгэсэн билээ. Тэрээр “МАН-ын дарга М.Энхболд болон нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нар сонгуулийн үеэр мөнгө яаж босгох вэ, сонгуулийн дараа яаж албан тушаал хувиарлах вэ гэдгийг ярьсан байна.  Ардын нам авлигын мөнгөөр сонгуулиа хийдэг, гарч ирээд авлигын сүлжээгээ бий болгодог гэдэг нь тодорхой харагдаж байна” гэсэн мэдээллийг хийсэн.

 

Мөн МАН-ын удирдлагууд сонгуулийн сурталчилгаанд хэрэглэх 60 тэрбум төгрөгөөр төрийн алба, албан тушаалыг наймаалцах тухай бичлэгийг олон нийтэд дэлгэсэн юм.

 

Харин энэ талаар Монголын Сонгогчдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний тэргүүн С.Батчулуун сэтгүүлчдэд мэдэгдэл хийлээ. Тэрээр “МАН төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаанаа ярьж байхдаа Монгол Улсын төрийн 180 мянган албан хаагчийг толгой дараалан халах тохироо хийжээ. Тэд сонгуулийн сурталчилгаанд зориулах 60 тэрбум төгрөгийн авлигаар Монгол Улсын төрийг худалдлаа. Авлига өгсөн намынхаа гишүүдийг сонгуулийн дараа алба, хэлтсийн даргаас эхлээд албан тушаалд томилох тохироо хийжээ. Авлига өгөх гишүүн нь доороо томилогдох хүмүүсээсээ мөн авлига авсан нь МАХН-аас нийтэд дэлгэсэн мэдээллээс харагдаж байна.

 

МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нар ийм хууль бус тохироо хийснээ хүлээн зөвшөөрлөө.

 

Улс төрийн намын тухай хуулийг ноцтой зөрчиж авлигаар хандив цуглуулсан нь МАН-ыг татан буулгах хангалттай үндэслэл. Гэвч МАН сонгуульд ялж Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хуулиудыг уландаа гишгэж 180 мянган төрийн албан хаагчийг толгой дараалан халаад, өөрийнхөө намын авлига өгсөн гишүүдийг томилохоор завдаж байна. Авлига өгч албан тушаалд томилогдсон МАН-ын гишүүд намдаа өгсөн мөнгөө хэд дахин нугалж төрөөс, та бүхний татвараас авна. Төрийн албаны дархлаа, Монгол төрийн дархлааг үгүй хийх хэмжээний ноцтой асуудал үүслээ.

 

Энэ аюулаас сонгогч та бүхэн гэтэлгэж чадна. Та бүхэн Монгол төрийн дархлаатай, төрийн албыг тогтвортой, авлигагүй цэвэр тунгалаг байлгахын тулд МАН-ын эсрэг саналаа өгөгтүн. Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхийн зэрэгцээ МАН-ын хууль бус үйлдлүүдээс төрөө хамгаалах нь сонгогч бүрийн үүрэг юм” гэв.

 

 

Эх сурвалж: АН-ын сонгуулийн төв штаб

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
AHbutehgui eeeeeeeeeee
2016-06-26
Шудраг л байлдаа АНамын Оффшоруудаа:
Энэ согтуу байгаа юм уу эсвэл угаасаа ийм согтуу царайтай юм уу АНамыг энэ нөхрөөс өөр ч дэмжээд худлаа ярих хүн олдохгүй л дээ
2016-06-26
Зочин:
12 онд та нар өөрсдөө төрийг самарч түмэн олныг зовоосноо юу гэхэв. ард түмэн мартаагүй санаж байгаа ардчилсан баячууд аа?
2016-06-26
bitgii shaa:
LALARUUDAA ardchilsan nam yag yuu hiisen ymbe 3 sariin nastai tsetsges 3 honogiin hugazaatai zam tavisaniig ni heleed baigaa ymuu taa muusain nar onoodor ardchilsan nam gej orilood margaash hooson honohooroo nulimaal yavna biz dee yaasan araa boddogui duurtsen tolgoitoi malnuud ve onoodoriin ardchilaliin nohduud chine bond nereer ochnoon or uldeej baigaag yaagaad uhaarahgui baina ve ardchilsan nam unendee 1996 onoos ch dor ued avchirlaa shuudee eniig uhaaraachee
2016-06-25
otgonbat:
yea
2016-06-25
zochin:
ene bolobsrolgyi dolir xutsaj l baug songuuly boloxoor xutsdag yum gudamjny xun shuu dee
2016-06-25
зочин:
МАН Монгол төрийн дархлааг үгүй хийхэд танай лалар-үүл гэгч гамингийн гар хөл бологч болсон золбин буриадын хийсэн НАХЯ болон Ардын хянан шалгах хороо хоёрыг татан буулгасан болохоор та нар нэгэнт дархлаагүй Монгол улсыг гүйцээж хөнөөлөө.Та нар алсын хараатай мундаг ажил хийж Монгол улсын нүд чихийг үгүй хичихээд дараа нь дураараа дургисан шүү дээ.Ан-нхан та нар бол мөн ч хорон санаатай зэвүүн хогнууд даа.
2016-06-25
Зочин:
Яг үнэнийг хэлэхэд Монголын улс төрийн намуудын хооронд үзэл бодлын том ялгааг би харахгүй байгаа. МАН арай тулхтай бол АН хэтэрхий хагархай, эмх журамгүй. Ард түмэн аль алинаас нь уйдсан, залхсан. Харамсалтай нь 3 дагч хүчин гарч ирээгүй. Өнгөрсөн 2004 болон 2012 оны сонгуулийн гай нь2008 онд С.Баяр саналаараа АН-д найр тавьсан гол хоёр намын аль нь ч үнэмлэхүй олонхи авч чадаагүй учир төр засаг үлбэгэр, сул болсон. Тэгээд л ард түмэн тэдэнд дургүй байгаа.Тиймээс 2016 онд аль нэг нам нь үнэмлэхүй ялах хэрэгтэй байна. Тэхдээ бас хүчтэй хяналт тавих сөрөг хүчин хэрэгтэй. Хүмүүс өнгөрсөн 4 жилд яаж мөнгөгүй, ажилгүй болж, бас төр засаг нь хэрхэн самуурсныг санан санан саналаа өгөх байлгүй дээ. Бие даагчдыг бас дэмжиж болохгүй. Тэд бол жинхэнэ шавар болно доо.Хиншүү, Даваасүрэн, Болорчулуун нар үймүүлэхээс өөр юу ч хийж чадаагүй л биз дээ
2016-06-25
зочин:
Сүүлийн 4 жил АН-ын юу хийдэгийг харлаа ш дээ, төсвийн болон бондын мөнгө хулгайлахдаа дэлхийн аварга
2016-06-25
Зочин:
Төр барьж засаглаж чадахгүй байж бусдыг гүтгэх муулахдаа бас гаргуун. АН ынханд хэлэхэд ярьдаг шигээ ажлаа хийлдээ.
2016-06-25
Зочин:
Энэ эвлүүлэг хийж агуу гүтгэж байна даа. Ардчилсан бүр улайм цаймдаа гарчээ. Хөөрхий
2016-06-25