Д.Доржпүрэв Баянчандмань сумын иргэдтэй уулзлаа

img

\Төв сайхан нутгийн хөгжлийн түүчээ нь сэтгэлтэй, зүтгэлтэй залуусаар урагшлах учиртай

 

 

УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж буй Төв аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв өчигдөр Сүмбэр, Борнуур, Баянчандмань сумын төв дээр иргэд сонгогчид, нутгийн олонтойгоо уулзлаа. Зааланд багтахгүй хурсан олон халуун алга ташилт, чин сэтгэлийн урмаар мялаан угтсан энэхүү уулзалтанд нутгийн иргэдээс гадна Д.Доржпүрэвийг дэмжиж Үндэсний сагсан бөмбөгийн дээд ЛИГ-ийн 2016 оны хүрэл медальт “Төв ургац” багийн хамт олон, Монгол улсын начин н.Алтангадас (kекүтинхо Хүчитбаатарын аав) аймгийн арслан Г.Ганжад СТА дуучин Л.Банзрагч, А.Хосбаяр, Б.Буянжаргал нар нутгийн олонд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Д.Доржпүрэв нэр дэвшигчийг Төв аймагчууд яагаад дэмжих учиртайг өөр өөрийн зүгээс уриаллаа.

 

 

Иргэдийн хувьд Төв сайхан нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулахын зэрэгцээ аймаг орон нутгийнхаа нэрийг Монгол улсын хэмжээнд таниулан сурталчлахад өөрийн чадах бүхнээ хийж, нутгаа гэсэн сэтгэлээр залуучуудаа дэмжиж өнөөг хүртэл  хамтдаа явсанд нь чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ удаагийн Төв аймгийнхний сонголт Хүнээ харсан, хөгжлөө бататгасан сонголт байх болно гэдгийг хэлж байлаа.

 

Сонгогч олны хувьд МАН-аас ярьж буй Монгол улсын өрийн асуудал, үнэхээр өртэй бол тус нам мөрийн хөтөлбөртөө яагаад босгоно, бүтээнэ, барина гэж амласан болох талаар тодруулан асуухын зэрэгцээ, Төв аймгийнхны өмнө тулгамдаж буй газар тариалан малчдын дундах асуудал, мөн уул уурхайн асуудлаар нэр дэвшигчээс байр суурийг нь асууж мөрийн хөтөлбөрийн талаар ярилцлаа.

 

Төв аймгийнхны хувьд өнгөрсөн жилүүдэд МАН-аас нэр дэвшигчдийг сонгож ирсэн бөгөөд тус аймгаас гарсан гишүүд хамгийн доод тал нь 10 гаруй жил УИХ-д суусан, УИХ-ын дарга Засгийн газрын гишүүн, Байнгын хороон даргаар ажиллаж шийдвэр гаргах нөлөө бүхий бүх түвшинд байсан  ч аймаг орон нутагтаа хөрөнгө оруулалт хийж хөгжлийн бүтээн байгуулалт өнөөг хүртэл хийсэнгүй. Их хуралд сууж хууль батлалцсан байтал өнөөдөр өрсөлдөгчөө муулахаас өөр зүйл ярихгүй байгаа нь иргэдийн хувьд сонголтоо өөрчилж шинэчлэл хийх болсон гэдэгтэй санал нэг байлаа.

 

 

 

 

 

13518083_909800872481786_1213027199_o

 

 

 
Эх сурвалж: УИХ-ЫН СОНГУУЛИЙН 30 ДУГААР ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ ДУЛАМСҮРЭНГИЙН ДОРЖПҮРЭВ-ИЙН СОНГУУЛИЙН ШТАБ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ