“Шинэ Дархан”-чууд Н.Мөнхдашийг дэмжиж байна

img

“ШИНЭ ДАРХАН” ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ТҮРЭЭСЛЭГЧИД Н.МӨНХДАШИЙГ ДЭМЖИХЭЭР АН-ЫН ШТАБТ ХАНДЛАА

 

 

 

Б.Очирпүрэв

 

Амьдрал сайхан байна, болж байна

 

Би 2008 оны 9 сард Олон улс худалдааны төв нээлтээ хийх тэр өдөр л энд орж ирсэн. Өнөөдрийг хүртэл тууштай ажиллаж байна. Манай эхнэр, эгч, хоёр дүү маань бас ажилладаг. Бүгд тус тусдаа лангуутай. Хүн ер нь ажлын байртай ажилтай байна гэдэг гоё шүү дээ. Одоо бол бидний амьдрал огт өөр болсон. Байнгын үйлчлүүлэгчидтэй ч болсон. Мөнхдаш бол энэ төвийг үүсгэн байгуулагч, манай захирал. Хурал цуглаан хийнэ. Ер нь ямар асуудал байна, яаж шийдвэрлэх вэ гээд ярилцдаг. Анх нээгдэж байхад хэцүү зүйлүүд байсан л даа. Тэр бүгдийг шийдээд бэрхшээлүүдийг даван туулаад өнөөг хүртэл явж байна. Би бол Мөнхдашийг дэмжиж байгаа. Дарханчууд бүгдээрээ ажилтай орлоготой болчихвол бие биенээсээ хамааралтай бүгдийнх нь амьдрал сайжирна. Үйлчлүүлэгчдээ ч гэсэн Мөнхдашийг дэмжээрэй гэж хүсмээр байна.

 

Б.Анхзаяа

 

Миний гэр бүл ч дэмжиж байгаа

 

Манайх анх байгуулагдахад нь энэ төвд орсон. Их сургуулиуд энүүгээр байдаг болохоор хөдөлгөөн ихтэй, бизнес хийхэд боломжийн байдаг. Худалдан авах чадвар сайн гол нь орчин нөхцөл сайтай. Төвийн захиргааны ажилтнууд бид нартай их тулж ажилладаг, биднийг сонсдог. Хаа газар хямрал нүүрлээд байсан үед түрээснээс хямдруулж бизнес хийхэд дэм болсон. Би гэхэд 4-н лангуу түрээсэлдэг болохоор надад их хэрэгтэй байна. Энд бизнес хийснээс хойш амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан. Их сайхан эерэг нөлөө амьдралд гарлаа. Байнгын худалдан авагчтай болж чадсан. Мөнхдашийг маш их дэмжиж байна. Бидний захирал гэсэн үг шүү дээ. Олон жил хамтарч ажиллалаа. Амжилт хүсье.

 

Ш.Отгонсүрэн

 

Өөрөө бизнесмэн хүн болохоор биднийг их ойлгодог

 

Би энэ Олон улс худалдааны төвд ирээд 5 дахь жилээ угтаж байна. Бээжингээс, Эрээнээс бараагаа татдаг. Эндээс л ажиллаж амьдраад явж байна. Одоог 5 жилийн өмнөхтэй харьцуулахад амьдралд их өөрчлөлт оржээ. Ийм бизнес хийж байгаагийн хүчинд охиноо их сургууль төгсгөж чадлаа. Хамтын ажиллагаа маш сайн. Бид нарын санал хүсэлтийг их сайн хүлээж авдаг. Бид нартай байнга уулздаг. Хямралыг хамтдаа давъя гээд өөрөө бизнес хүн болохоор биднийг их ойлгож түрээсээсээ хямдруулсан. Мөрийн хөтөлбөрөөс түрээсийн орон сууц, дадлагажигч авах зэргийг их сонирхож байна. Дунд охин маань 12-р ангиа төгсөж байгаа болохоор явуулах санаатай. Мөнхдашийгаа дэмжиж байна.

 

Ч.Дэлгэрмаа

 

Энд ажиллахад их таатай байдаг

 

Би одоо 2013 оны 2 сараас эхлээд энэ худалдааны төвд ажиллаж байна. Өмнө нь төрийн байгууллагад ажиллаж байсан. Ер нь бизнес хийх нь  эдийн засгийн хувьд мэдээж ашигтай. Бид бүхэн ардах амьдралаа энэ наймаа арилжаагаар зохицуулж байна. Гэр бүлдээ нэмэр болох маш их хөшүүрэг болж өгч байгаа. Бид нартай биечлэн уулздаг л даа. Та бүхний наймаа арилжаа ямар байна, ашиг орлого нь юу болж байна гээд өөрөө бизнесмэн хүн болохоор ойлголт сайтай, зөвлөгөө өгдөг, дэмжлэг үзүүлдэг, судалгаа авдаг. Эдийн засгийн хямралтай үед шат дараатай хувиар бууруулах арга хэмжээ авсан л даа. Тэр бүхэн нь түрээслэгчдэд нааштай байлгүй яахав. Тиймээс бид Мөнхашид ам сайтай байдаг.

 

С.Ганзориг

 

Дарханд их хэрэгтэй хүн

 

Би энд 3 жил гаран ажиллаж байна. Анх нээгдэхээс нь манай ээж зогсож байсан. Тиймээс манайх бол үндсэн түрээслэгч юм. Шинэ Дарханд хэзээнээс ийм орон зай дутуу байлаа. Ийм том худалдааны төвлөрсөн зах бол зайлшгүй шаардлагатай байсан. Энийг “Бурхан халдун” групп бий болгож чадсан. Ингэснээр олон хүн ажлын байраар хангагдаж чадлаа. Би бол маш их баярлаж байгаа. Энүүгээр л бид амьдарч аж амьдралаа залгуулж явна. Нүдээ олсон ажил болсон. Захын захиргаа бол их нааштай ханддаг. Улс орон даар хямралтай байна. Жилээс жилд худалдан авалт багасч байна. Тиймээс түрээслэгчдийнхээ байдал, эрх ашгийг бодолцоод ноднингоос эхлээд л түрээс буусан. Би бол Мөнхдашийг багаас нь мэднэ. 9-р арван жилийг хамтдаа төгссөн. Зах зээлд  өөрийн орон зайгаа нэлээд авч чадсан. Дарханы унаган хүүхэд дэвшиж байгаад баяртай байна. Би өөрөө Ардчилсан намыг дэмждэг.  Дарханыхан маань их дэмжих байх аа.

 

Г.Гэрэлээ

 

Дарханчуудыгаа ч гэсэн дэмжээрэй гэж уриалмаар байна.

 

Би 2011 оноос гутлын лангуу түрээсэлж байна. Анх орж байсныгаа бодвол амьдрал бол дээшилж байгаа. Түрээсээ 10,20 бүр 50 хүртэл хямдруулж байсан. Бид нар бол бодитой юмыг л дэмжие гэсэн уриатай байгаа. Ер нь аливаа бизнес хийхэд бид нарт бэлэн байр сав байхгүй, бэлэн их хэмжээний мөнгө байхгүй хамгийн эхлээд л түрээсийн асуудал гарч ирдэг. Хаа газар түрээс их өндөр байдаг. Харин энэ төв бол орчин нөхцөл сайтай, тохилог хэрнээ бусад газрыг бодвол харьцангуй хямдхан. Сардаа 100 гаруй мянган төгрөг төлдөг түрээс өөр хаана байна. Тиймээс Мөндаштай хамтарч ажиллахдаа сэтгэл хангалуун байдаг. Бид нартай ойр ойрхон уулздаг. Их хуралд гарвал маш их юм хийх байх. Тиймээс бид дэмжие гэж бодож байна. Манайхан бүгд Мөнхдашид саналаа өгнө гэцгээж байгаа.

 

П.Чимэг 

 

Энэ хүний төлөө хамтдаа л зүтгэе гэж бодож байна

 

2010 оноос түрээсэлж байна. Өмнө нь Керамзитын заводад ажиллаж байсан. Зах зээлд чинь хэцүү шүү дээ. Тиймээс юм хийх хэрэгтэй. Би тэтгэвэртээ гартлаа мөнгө төгрөг байхгүй хэцүүхэн байсан. Харин энд ирээд өөрийгөө болгоод, амьдралаа авч яваад болоод байна. Мөнхдашийг бол энд орсноосоо хойш мэддэг болсон. Бид нарын аж амьдралд  нөлөөтэй хүн л гэж боддог. Мөнхдашийгаа дэмжиж байна. Эндээс л амьдралаа залгуулж байгаадаа ганцхан биш уг хүн нь өөрөө юм хийж чадах чадалтай залуу учраас дэмжиж байна. Юм хийнэ л гэж бодож байна, хийх ч байх. 

 

Эх сурвалж: itime.mn /АН-ын сонгуулийн төв штаб/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ