МУГЖ Г.Равдан: Хийсэн бүтээснийх нь төлөө ахин сонгох Ардчилсан нам

Монгол Улсын гавьяат жүжигчин, өгүүлэхүйн урлагийн мастер, Монголын радиогийн ахмад уран бүтээлчдийн нэг Г.Равдан ингэж ярьж байна.
Хүмүүс надаас асууж байна. Ардчилсан намыг сонгох уу, тэр намыг дэмжих үү гэж. Би бол Ардчилсан намыг сонгоно гэж байгаа. Ардчилсан нам бол амжилт, бүтээл алдаа оноо бүр хэлцэл, талцал нь хүртэл хэн бүхний нүдэн дээр ил байдаг шилэн нам. Арай гэж олуулаа болоход нь алт, зэс нүүрсний үнэ уначихдаг азгүй нам. Сорилт шалгалт болгонд эрх барьж таардаг сонин нам. Гэхдээ ч Ардчилсан нам тараагаад найрлачихдаг биш, цуглуулаад бүтээдэг нам.
Хүн бүхэнд таалагдахгүй, хүнд хэцүү юм барьж авдаг. Өнөөдөр биш маргааш үнэлэгдэх ажил хийдэг рекламгүй нам. Ардчилсан нам алддаг. Алдах болгонд нь бид айж ичилгүйгээр баалдаг, шүүмжилдэг хараадаг, бүр салаавч хүртэл тавьдаг. Ардчилсан намаас айдаггүй. Ардчилсан нам хүн айлгаад байдаг ч нам биш. Амараа, Анхаа ч гэх шиг аль дуртай болгон нь хэн ч байсан хамаагүй дайрч давшилж болдог Ардчилалтай нам. Яаж ч ноцуулсан тэвчээр заадаг. Юу ч болсон ажлаа хийдэг зүтгүүр мөртлөө буруутай нам. Гүргэр боловч зоримог гөжүүд нам. Ийм л хурц, тийм л тод учраас адлуулдаг ч ажил бүтээлийнхээ ард нь гарч чаддаг учраас сонгохоос аргагүй нам. Уул уурхайн түүхий эдийн үнэ 3-5 дахин үнэтэй байсан нөгөө намын үеэс өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан намын тавьсан зам, барьсан сургууль гурав, дөрөв дахин олон байна. Ийм болохоор хийсэн бүтээснийх нь төлөө хэлүүлэлтгүй ахин сонгох нам. Ийм л нам, нэр нь Ардчилсан нам.
Эх сурвалж: Ардчилсан намын сонгуулийн штаб
СЭТГЭГДЭЛ БИЧИХ