Нэр дэвшигч Намсрайн Мөнхдашийг яагаад сонгох ёстой вэ?

img

 

 

Ардын төлөөх ажилд хойрго, өөрийн төлөөх ашигт ховдог улс төрчдөөр дүүрсэн өнөө цагт Дархан хотын УНАГАН ХҮҮ, эгэл нэгэн бизнесмэн Н.Мөнхдашийн төрсөн нутаг, түмэн олныхоо төлөө хийсэн ажил захын нэг гишүүний амлалтын биелэлтээс их буй. Дарханы амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлэх, эмнэлэгийн үйлчилгээ, тоног төхөөрөмжийг сайжруулах, засаж тохижуулах, тамирчид, урлаг соёлын арга хэмжээнүүдийг ивээн тэтгэх, залуу хосуудыг орон сууцаар хангах, ажлын байр шинээр бий болгох зэрэг олон бүтээлч ажлууд нь түүнийг хэн гэдгийн хариулт болж чадна. Тэр бол Дарханы хөндийд даль жигүүрээ ургуулж, залуу насны эрч хүч, эрдэм мэдлэгээ энэ л нутагтаа зориулж яваа нутгийн хүү.

 

 

Дарханы анхны 16 давхар, хээтэй хорооллын орон сууцнуудыг барилцаж явсан барилгын инженер Намсрай гуайн отгон хөвүүн бол Н.Мөнхдаш. Монгол улсын хоёрдахь том хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан хөдөлмөрч аавын хатуу гар, зөөлөн хайран дор ажилсаг, нягт нямбай, за гэвэл ёогүй байх эрийн хат суусан Н.Мөнхдаш аавынхаа итгэл сэтгэлийг алдаж явсан удаа үгүй. Харин Анагаахын дунд сургуульд насаараа багшилж явсан ээж Долгорын зөвд зөөлөн, бурууд ширүүн зан түүнийг шударга үнэнч, уужуу нинжин сэтгэлтэй нэгэн болгож төлөвшүүлсэн юм. Атгасан гар шиг 5 хүүгээ хүний зэрэгт хүргэх гэж ганц биеэр зүтгэж явсан эгэл хөдөлмөрч ээжийн амины хүү Намсрайн Мөнхдаш бол эгэл бор амьдралаас өсөн томорч, өдгөө тэр л эгэл бор ардынхаа төлөө зүтгэж яваа УДАМ САЙТ-ын ухаант үр билээ. 

 

 

 

Дэрсхэн өссөн 4 ахтай, айлын отгон хүү Намсрайн Мөнхдашийн бага нас эрхэлж өссөн он цагаар хомс. 4 ахын өдөр тутамд өгсөн даалгаврыг биелүүлэх гэж өглөө эртлэн босч гэрээ цэвэрлэх, хувцас хунараа угаах, талх сүүнд гүйх, ижийгээ ажлаас ирэхэд нь халуун хоолтой угтах зэрэг багахан биедээ багтамгүй их ажлыг хийж амжуулдаг “ах нарын сахилга сайтай сайн дүү” байв. Уг нь айлын отгон хүү эрх л баймаар. Гэвч “Хүн ахтай дээл захтай” гэдэг ардын үг дор хүн болж, гэрт гадаах ажлыг зэрэг амжуулж явсан нь хожим түүний бизнесийн амжилтад хамгийн ихээр нөлөөлж, САЙН МЕНЕЖЕР болох суурь болж өгчээ.

 

Дарханы 10 жилийн нэгдүгээр ангиас тохой нийлүүлэн сууж явсан нутгийн охинд анхны хайраа өгч, өдгөө таван сайхан хүүхдийн аав ээж бололцож яваа Намсрайн Мөнхдашаар овоглосон энэ айл бол Дарханы ҮЛГЭР ЖИШЭЭ ГЭР БҮЛүүдийн нэг. Биеэ засаад гэр, гэрээ засаад төрөө засдагийн жамаас хазайлгүй зүтгэж яваа энэ эр гэр бүл, үр хүүхдийнхээ тулах цэг, түших багана байж чадсан шиг төр түмний төлөөх их үйлсийн тулгын чулуу нь болж чадах ТОГТВОРТОЙ нэгэн. Тэр бол нэг нуураас нөгөөд дамжин нисэлддэг нүүдлийн шувууд шиг улс төрчдөөс тэс өөр, өсөж төрсөн өөрийн нуурыг хэзээд үл ширгээх нутаг амьтай Дарханы хүү.

 

 

Сурагчийн ширээнээс дөнгөж өндийгөөд хувьсгалын давалгаанд нэгдэж, улмаар ганзага үүрэн наймаанд явж, ар гэртээ туслаж байсан 18-тай шавилхан залуугийн эхлүүлсэн бизнес өдгөө Монголын шилдэг компаниудын нэг, олон зуун хүний ажил амьдралын баталгаа болж явна. Түүнд амжилт зүгээр ч нэг ирээгүй.  Алдаа оноо, ялалт ялагдлын шуурган дунд өгсөж уруудаж, унаж босч, амьдралын ухаан, бизнесийн урд суралцсаар өнөөдрөө тэр бүтээсэн. Тэгээс эхлэлтэй түүний 30-аад жилийн бизнесийн замнал Намсрайн Мөнхдашийг эдийн засаг, менежмент, хууль эрх зүйн мэдлэгт суралцуулж, амьдралаас төрсөн ЭДИЙН ЗАСАГЧ, ХУУЛЬЧ болгожээ.  Тэр бол бор зүрхээрээ босож ирсэн дайчин , ХӨДӨЛМӨРЧ  залуу.

 

 

Жирийн  наймааг компани дамнасан групп болтол өргөжүүлэн хөдөлмөрлөсөн он жилүүдийн уртад тэр нэг ч удаа бууж өгч, халширч халирч явсангүй. Асар их хөдөлмөрийн цаанаас амжилт дөнгөж цухуйдгийг тэр мэддэг учраас энэ олон жил шийдмэг зориг, хурц мэдрэмж, зөв менежментийг хослуулан ажилласаар өдгөө Монгол улсын шилдэг 100 бизнесмэний нэг хэмээх алдрын эзэн болсон билээ. ШУЛУУН ШУДАРГА, ТУУШТАЙ шаргуу хөдөлмөрлөж чадвал аавын хүү зорьсондоо хүрч, санаснаа биелүүлдгийн тод жишээ бол Намсрайн Мөнхдаш. 

 

          Тэр бизнест холыг харж, холбиролгүй зүтгэж чадсан шигээ төр, түмний их үйлсэд ч АЛСЫН ХАРААТАЙ ажиллаж чадах хүн гэдэг нь түүний хийсэн, цаашид хийхээр төлөвлөсөн олон ажлуудаас бэлхнээ харагдана. Түүний Дархан хотоо Монгол улсын хамгийн том аж үйлдвэрлэлийн нийслэл, чөлөөт бүс болгох эрхэм зорилго нь зүгээр ч нэг бодол төдий зүйл биш юм. Газар зүйн онцлог, дэд бүтэц, боловсон хүчин зэрэг бодит нөөц бололцоонд тулгуурлан боловсруулсан, үндэслэл, судалгаатай, биелүүлэх бүрэн боломжтой гаргалгаа билээ. Нэгэн цагт их бүтээн байгуулалт, аж үйлдвэрлэлийн хот байсан Дарханд дахин бүтээн байгуулалт өрнөж, Монгол орны олон аймаг сумдаас ажиллах хүч энэ хотыг зорьж, хүн бүр ажилтай, орлоготой болох боломж байна. Түүнийг бодлогын түвшинд ажил хэрэг болгох, эхлүүлэх, ХӨДӨЛГӨХ ХҮЧ нь Н.Мөнхдаш юм.

 

 

Цагаан морин жилийн хувьсгалтай эн зэрэгцэн ардчилалын уухайтай дуугаа нийлүүлж явсан Н.Мөнхдаш бол ард түмэн нь төрөө түшилцдэг засаглалыг тууштай дэмжигч нэгэн. Тэрээр сүүлийн 5 жил Дарханы Ардчилсан намын даргын албыг хаших хугацаандаа намаа шинэчлэх, дотоод асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, Ардчилсан намыг дэмжигч залуусаар эгнээгээ өргөтгөх тал дээр анхаарч ажилласны үр дүнд сүүлийн нэгхэн жилийн дотор 1000 хол давсан хүн Ардчилсан намд шинээр элсэж гишүүний үнэмлэхээ гардан авчээ. 10.000-аад гишүүнтэй Дархан-Уул аймгийн Ардчилсан нам гэх энэ том айлыг удирдаж, нэг үзэл санаагаар, нэг чигт хөдөлгөж чадна гэдэг намын даргаас манлайлах чадвар, удирдах авьяас хэр их шаарддаг нь нүднээ илхэн. Тиймээс Ардчилсан намын мянга мянган залуус түүнд ДАРХАНААСАА ТӨРД БЭЛТГЭГДСЭН хүн хэмээн итгэл хүлээлгэж, УИХ-д нэр дэвшүүлээд байна.

 

Амжилтыг хүн бүр бүтээж чаддаггүй шиг аавын хүү болгон ардыг төлөөлж чадахгүй. Тиймээс тулаанд зөвхөн шонхорууд л нисдэгийг санаж, Намсрайн Мөнхдашийг УИХ-ын 44-р тойрог, төрсөн нутаг Дарханд нь нэр дэвшүүлэхээр ийн илгээсэн билээ. Тэр бол даль жигүүр нь ургаж гүйцээд өндөрт нисч чадсан ч нуураа орхилгүй дөчин таван намрыг Дархандаа угтаж, түмний манлайд салхи зүсч, буман олны замыг засч, холыг зорьж чадах ИТГЭЛТЭЙ нэгэн. Гагцхүү сонголт ирэх тэр өдөр эрхэм та Дарханы унаган хүүгийн захыг мушгиж, зангарагийг үзэх дүүрэн итгэлээ Намсрайн Мөнхдашид дайгаарай. Итгэлийг тань сэтгэлээр, илгээлтийг тань зүтгэлээр хариулж чадах эгэл ардын хүүг сонгоорой.       

 

Эх сурвалж: itime.mn АН-ын сонгуулийн төв штаб

 

УИХ-ын сонгуулийн 44-р тойрогт Дархан-Уул аймгийн Ардчилсан  Намаас нэр дэвшигч Намсрайн Мөнхдашийн төв штаб

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Шоронгийн гарууд биш уу Тэгж л ярьтаг Одоо орсолдож байгаа арга нь ч гэсэн шоронгийн арга л юм шиг Царцаа нуулгэх адил нэртэй хун дэвшуулэх гэх мэт
2016-06-27
Зочин:
Дархан хотын иргэдийг хогийн хулигаан УИХ- д төлөөлж болох уу. Салаавч л гаргах байх даа. Центрпойнтын хэргийг ард түмэн мартаагүй байхаа. Дарханы хамгийн үнэ цэнэтэй газруудыг МАХН-тай хуйвалдаж авсан биз дээ
2016-06-26
odkhuu:
Yaduu orhod 1 udaa l belen mongo ogno. Nasan turshdaa orlogo oloh bolomjig ni olgoh heregtei. Halamjin bodlogo darkhanchuudad hereggui. Buduuleg hun bnalee shuu bolowsroltoi hun gehed
2016-06-26
Barsbold:
Songogchihdoo hudeldegui tsartsaanii nuudel hiij bgaa MUNKHDASH-g herhevch songoj bolohgui ee.
2016-06-26
Songogch:
Ediin zasagch naraa songoh songolt chuhal ch yum shig
2016-06-26