ҮҮЛтэй Улаанбаатарт хөгжлийн хур орно

img

 “Хагдарч” явсан Улаанбаатар дөрөвхөн жилийн өмнөөс “халиурч” эхэлсэн. Үүлтэй болсон Улаанбаатарт хөгжлийн хур бууж, бүтээн байгуулалтын “бослого” гарсан он жилүүд үргэлжилж байна. Гэр хорооллын хорт яндангууд эхнээсээ багасч, зам талбай сунгаж татсан гортиг шиг хүрээгээ тэлж, гэрэлтүүлэг, орон сууц, шинэ сургууль, цэцэрлэг борооны дараах мөөг шиг олширчээ.Түгжрэлгүй зам, түгжээгүй төрийн үйлчилгээ, стрессгүй амьдрал, эрүүл орчин. Энэ бүгд нийслэлчүүдийн зөв сонголтын үр шимд дөрөвхөн жилийн дотор бий болсон зүйлүүд юм.

 

Одоо харин нийслэлчүүдЭ.Бат-Үүлийн багтай хамтарч өөрсдийн бүтээсэн энэ их ажлаа урагшлуулах уу, ухраах уу гэдэг сонголтын заагт тулж ирээд байна.Ухрах уу, урагшлах уу?

 

Хөгжлийн хөдөлгүүр эрчээ авбал хэрхэн урагшилдгийг бид өнгөрсөн дөрвөн жилд хангалттай харлаа. Харин ухарвал яах бол,хөгжлийн хөдөлгүүр унтарвал хэрхэх бол. Биднийг ямар ирээдүй, ямар Улаанбаатар угтаж байгаа бол.

 

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд Э.Бат-Үүл болон түүний багийнхны хийсэн бүхнийг харлуулах, гутаах, доромжлох зохион байгуулалттай ажиллагаа хүчтэй явж байгаа. Сүүлдээ тэд Э.Бат-Үүлийг хотын хөгжлийг урагшлуулсан нь буруу мэт мэдээлэл гаргаж, түүний хийснийг засна, өөрчилнө гэх зэргээр явуургүй ухуулга хийж эхэллээ. Тэгвэл үнэхээр Үүлгүй Улаанбаатар ямар байх бол. Төсөөлөөд нэг үзье.

 

Гэр хорооллын дахин төлөвлөлт зогсож, иргэд өлсгөлөн зарлана

 

Нийслэлийн ИТХ-аар Гэр хорооллын дахин төлөвлөлт төслийг зогсоосноо зарлаж, гүйцэтгэгч 40 орчим компанийн гэрээг цуцална. Ингэснээр орон сууцанд ороод буй мянга мянган иргэний араас  энэ онд багтан шинэ байрны түлхүүрээ авахаар хүлээн суугаа мянга гаруй иргэн Төв талбайд гарч хэрүүл зарга үүсгэн, өлсгөлөн зарлахад хүрнэ. 

 

“Сайн хашаа” нурна

 

Барилгын ажил эхэлсэн ч гэр хорооллын дахин төлөвлөлт, “Сайн хашаа” хөтөлбөрийг зогсоосноор орон сууцны нэг ч ажил эхлэхгүй. Жижиг бизнес хумигдаж, ажилгүйдэл газар авна. Хашааны газраа байраар солих хөтөлбөр бүрэн зогссоны улмаас энэ төслийг санхүүжүүлж байсан банк дампуурлаа зарлана. Ингэснээр эдийн засгийн маш хүнд, дааж давшгүй хямрал нүүрлэх юм.

 

Газар олголт гарын үсгээр явагдана

 

Нийслэлийн газар олголтын асуудлыг хариуцаж байсан, муу нэртэй хуучин дарга Улаанбаатар хотын мээр болно. Ингэснээр нийслэлийн үнэт газруудөмнөх шигээзөвхөн хотын дарга болон дүүргийн хэдэн дарга нарын гарын үсгээр л олгогдож эхлэх юм. “Зүтгэл, итгэл, сэтгэл-Эх орон” ТББ-ын гаргасан “Газраа алдвал бүхнээ алдана” үзэсгэлэнгээс харахад л өмнө нь ямар шударга бус зүйлүүд явж байсныг мэдэж болно.

 

Олон мянган иргэн ажилгүй болно

 

Хот, дүүргийн тамгын газар, хэлтсийн ажилтнуудаас эхлээд автобусны жолооч, тохижилт үйлчилгээний цэвэрлэгч хүртэл олон мянган ажилтан улс төрийн шалтгаанаар ажилгүй болно. Сүүлд олон нийтэд цацагдсан МАН-ын удирдлагуудын нууц дуу бичлэг үүнийг нотолж байна.

 

“72 мянган иргэн жагсана”

 

Цахим газар өмчлөл зогсоно. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн үед цахимаар газар өмчилсөн 72 мянган иргэн хотын захиргааны өмнө жагсаж, энэ үймээн олон өдрийн турш үргэлжилнэ. Эцэст нь иргэд биш эрх мэдэлтнүүд ялна.

 

Нэг цэгийн үйлчилгээ үүдээ хаана

 

АН-ын үед гаргасан иргэдийн амьдралд асар их хэрэгтэй шийдвэрүүдийг хянаж, буцааж, бүртгэлийг шинэчлэх үргүй их ажлыг хийж дийлэхгүйн улмаас “Дүнжингарав”, “Мишээл экспо”, “Драгон” төв дэх нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний ажлыг зогсоохоос гадна ТҮЦ машин ачааллаа дийлэхээ болино. Хүнд суртал эргэн ирнэ.

 

Түгжрэл ихэсч, стресс нэмэгдэнэ

 

Дугаарын хязгаарлалт үйлчлэхээ больж,хуучин хар түүх эргэн ирж, түгжрэл, стресс, хэрүүл газар авна. Түүгээр барахгүй нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврээр иргэд биш, эрхтэн дархтанууд том машинаараа тоос татуулан давхина. Тийм захирамж хүртэл гарна.

 

Ухаалаг автобус “тэнэг” болно

 

Хөрөнгө оруулалт байхгүй гэх нэрийн дор улс төрийн шалтгаанаар ухаалаг автобус үгүй болно. Шахдалцсан, халаасны хулгай гарсан, хүйтэн, бохир автобус бий болж, кондукторууд ажилдаа эргэн орно.

 

Харанхуй хот

Гэр хороололд битгий хэл хотын төвд шинэ гэрэлтүүлгийн ажил хийгдэхээ болино. Харанхуй хот бий болж, гэмт хэргийн гаралт үлэмж нэмэгдэнэ. Цагтаа АСЕМ-ийн зохион байгуулж, зам тавьж, гэрэл нэмж, өндөр өндөр барилга сүндэрлэж байсан Улаанбаатар хот эргэн “Утаанбаатар” болж, хогондоо баригдаж, авлига хээл хахууль идэгдсэн хот болно.

 

Тэгвэл нийслэлчүүд бид үнэхээр ирээдүйн Улаанбаатарыг ийм байгаасай гэж хүсч байгаа гэж үү. Үгүй. Аз жаргалтай, эрүүл амьдралын төлөө Урагшилж эхэлсэн Улаанбаатарыг улам урагшлуулах хэрэгтэй. Үүлтэй Улаанбаатарт хөгжлийн хур орно. Урагшилна.

 

Нийслэлийн Ардчилсан намын Сонгуулийн штаб

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zya:
zo medku ee. humuus umnuhuu martchihdag yum bh daa. hognii nogoon uut geh meteer mungiig huulj ugsun duu
2016-06-27
Зочин:
Хотын өмхийг арилгаж чадаагүй баахан барилга бариад байвсны л баларна шүү БАТҮҮЛЭЭ. аЛИВАА ЗҮЙЛИЙГ МАШ САЙН ТООЦООТОЙ, БОДЛОГО БОДОЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ. агаар нь бохидож өвчлөл нь гаарлаа. Одоо ях вэ. Энэ бол гол асуудал шүү. орчноо цэвэр байлгах хэрэгтэй түүнээс биш өндөр барилга, зам бол хөгжижл биш шүү. Хүн эрүүл байж байж хөгждөг байхгүй юу.
2016-06-27
Зочин:
Бат үүлд итгэж хэрэвч болохгүй шүү. Иргэд ээ !!!! Энэ бол хууран мэхлэлт шүү.
2016-06-27
zochin:
Bondiin uchnuun mungiig ur ashiggui zuild uren taran hiichiheed hogiin uut taraaj tsetseg tarichihaad tegeed zam zassan geed l dongosoh uym.Zasahgui yah gesiin.Bugdii ni offshortoo hiih bsan uym uu. Yamar ch hereggui Reilbus hurtel hichneen terbumaar avlaa gee biz dee.Ehleed geriinhee orlogiig zuv zohitsuulj suraad naad suudaldaa suu,Uul mini.
2016-06-27
Зочин:
Bi Bat Yyld itgej bn Ugaasaa xubiin ashig sonirxol bagatai zarchimch xyn Bid azaar 2012 ond Bat Yyliin bagiig songoson bn Ene udaad ch songogdon gedegt itgej bn
2016-06-27
Zochin:
MAN ami tavilaa yu.Mongoliin avilgachdiin nam
2016-06-27
Зочин:
Tsag ni 100 myangan dollaraas deesh bh
2016-06-27
Зочин:
Bitgii hudlaa magt
2016-06-27
Зочин:
ene buural uvgun umnu ni hotod tusuvluj bsn mungiig hed dahin iluu avchaad ene zergiin yum huiihgui bol idsen ni ih bolohoor gedes ni hagarah gd balrana bizdre. saindaa ch bish ASEM neriin dor zasgiin gazar ni heden ih nawyd tg zartsuulj UB joohon ungu orsniig ni bat uul hiusen meteer doviilgood bhiin. asar ih mungu ed nar idejuusnaas bolj uls chin suireed bn yum oilgohgui humuusee dahin songood yadgiin. uridiin darga nart 4 jil ene ih mungiig erh medeld ni ugsun bsn bol ted SHINE UB iig tsogtslooh bailaa. bat uul harin ch ih yum ideed muu ajillasan
2016-06-27