Өрсөлдөгчөө гүтгэсэн үйлдэл өөрийг нь харлуулдаг

img

 

Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр шөнийн 24.00 цагаар дуусгавар болно. Улс орон даяар өрнөсөн 18 хоногийн улс төрийн суртал ухуулга ерөнхийдөө “баяртай” боллоо. Жижиг 76 тойргоор явагдсан энэ удаагийн УИХ-ын сонгуульд 500 орчим нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Мөн аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль зэрэгцэн явагдаж байна.

 

Хуулиар сонгуулийн сурталчилгааны хугацааг богиносгож, шоу, наадам зохион байгуулахыг хориглосныг олон нийт таашааж байна лээ. Мэдээж сурталчилгааны өдрүүдэд ухуулагч нар нэр дэвшигчийнхээ сонин,сэтгүүл, танилцуулгыг тараан, олны хөл ихтэй газруудад нэр дэвшигчээ уриалан явах хариуцлагатай үүрэг ноогдож. Сонгууль жижиг тойргоор явагдаж байгаа учраас нэр дэвшигчид тайзан дээр зогсох, машинтай сүнгэнэх бус тойргийнхоо нутаг дэвсгэрээр явж, ард иргэдийн амьдралыг биеэр үзэж, тэдний үгийг сонсох нь өөрийгөө танилцуулахад илүү дөхөм байсан биз.

 

Намын туг нэр дэвшигчийн самбар байршуулсан, чанга яригчтай машин бүхий ухуулагч нарын дуу гудамжаар хэд хоног л хадсан. Зарим ухуулагч нэр дэвшигчээ хөөдөхөөр   сурталчилгаа хийж байсныг сонгогчид шүүмжилж байна лээ. “Манай нэр дэвшигч та бүхний олонхийн саналыг авч УИХ-д сонгогдвол авлига, хээл хахуульд нэрвэгдсэн төрөө цэвэрлэж, төрөөс төрсөн тэрбумтнууд, олигархиудын бүлэглэлийг устгаж, газарт булшлан  МАНАН-гаас салгана” хэмээн сөөнгө хоолойгоор унших нэгэн ч байх. Үүнийг сонссон олон нийт “хэнийг булшлах гээд байгаа нөхөр вэ, энэ” хэмээн эгдүүцэж харагдсан.

 

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр өрсөлдөгчийнхөө талаар сөрөг мэдээлэл нэлээдгүй цацлаа. Үнэн худал, эвлүүлсэн эсэх нь үл мэдэгдэх дүрс бичлэгүүд ч цөөнгүй цацагдав. Сонгуулийн дараа зарим хүний андын нөхөрлөлд цэг тавигдахаар үйлдлүүд бишгүй л гарлаа, энгийн иргэдийн нүдээр харахад. Гэхдээ “Мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан гэж байхгүй” гэдэг алдарт үгийг бодохоор эвлэрч, нөхөрлөх зам байгаа гэдэгт итгэнэ.

 

Сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөр дуусгавар болох ч гудамж талбайд өлгөөтэй нэр дэвшигчдийн зурагт самбар сонгуулийн санал хураалтын өдөр хүртэл хэвээр байна. Учир нь Сонгуулийн хуулиар сурталчилгаа дууссан өдөртэй зэрэгцээд нэр дэвшигчдийн самбаруудыг хураадаг байсныг энэ удаад болиулсан. Гэхдээ сонгогчдын саналаа өгөх өдрийн өмнөх шөнө өрсөлдөгчдийнхөө эсрэг мэдээлэлтэй сонин хэвлэл түгээх, цахимаар жиргэх зэрэг нь хуулиар хориотой.

 

Улс төрийн хүчнүүд сүүлийн 7 хоногт мэдэгдэл, тайлбар ээлжлэн хөврүүллээ. Сонгогчид бие биенээ харлуулсан, хэн нэгэн нэр дэвшигч рүү хэтэрхий дайрсан үйлдэлд ясны дургүй. Энэ нь монголчуудын хүн чанартай ч холбоотой байдаг байх. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр өрсөлдөгчөө дайрч гүжирдсэн үйлдэл эргээд өөрийг нь харлуулдаг талтай. Тиймээс  сүүлийн 7 хоногт улс төрийн хүчнүүдээс  өрсөлдөгчид рүүгээ дайрсан сөрөг мэдээлэл тэдний саналыг урвуулах магадлалтай гэж ажиглагчид үзэж байна. Ялангуяа улс төрийн том хүчнүүд бие бие рүүгээ давшлах дайралт сонгогчдын  зэвүү дургүйг зэрэг хүргэснээс завсрын хэн нэг эрхмийг дундуур нь сонгочих вий гэх болгоомжлол байна лээ. Үүнийг улс төрийн хүчнүүд төдийгүй нэр дэвшигчид бодолцсон биз.

 

Сурталчилгаа дууссан ч хууль бус үйлдэл гаргахгүй нэр цэвэр сонгуулиа өндөрлөөрэй нэр дэвшигчид ээ.

 

Н.Энхлэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

???:
-Асар их зээлээр бүтээн байгуулна, хөгжүүлнэ гэхээс алхам хойшлож , мөнгө хүүлэгч банкны тогтолцоог сааруулан хувь хүндээ хандсан жижиг, дунд үйлдвэрлэл, ХАА –г дэмжинэ, хөгжүүлнэ гэсэн уриатай нам байна уу?. Ийм уриатай нам, хувь хүнд саналаа өгчихмөөр байх юм.
2016-06-28
???:
-Яамдууд мэргэжилтэнүүдээ их хуралд суулгаж хуульч нар, мэргэжилтнүүд улсын бодлогыг тодорхойлно гэсэн уриатай нам, хувь хүнд саналаа өгчихмөөр байх юм.
2016-06-28
???:
-Монгол банк арилжааны банкны үйл ажиллагаанд оролцохгүй улсын мөнгө Сангийн яамаар дамжин улсын оролцоотой бүх салбар, сум, аймаг, дүүргийн байгууллагуудын эдийн засагч, ня-бо нарыг САНГИЙН ЯАМАНД харъяалуулж цалинг олгуулж Төр улсын мөнгийг аажмаар хяналтанд оруулж хатуу тооцоотой байх ийм уриатай нам, хувь хүнд саналаа өгчихмөөр байх юм.
2016-06-28
зочин:
хуулиа мөрд
2016-06-28
Зочин:
an yalagdah n todorhoi lyivar hiideggvi l yum bol
2016-06-27
Зочин:
an yalagdah n todorhoi lyivar hiideggvi l yum bol
2016-06-27
Зочин:
an maniig gvtgesen evlvvleg yhaantai yuma hvn vnemshmeer yum hiigeech malyydaa
2016-06-27
Зочин:
an maniig gvtgesen evlvvleg yhaantai yuma hvn vnemshmeer yum hiigeech malyydaa
2016-06-27
Зочин:
АН засаг барих бүртээ Монгол улсын эдийн засгийг хямраасан. 1996-2000 онд АН төрийн эрхийг барьж байхдаа гүн хямралд оруулсан, 2012-16 онд тэр байдал дахин давтагдсан. Итгэл даадаггүй, хариуцлагагүй нам шүү. З. Энхболд шиг зэвүүн нөхөр Монголыг сэргээн мандуулна гэж бид итгэхгүй байна
2016-06-27
нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга энхбатыг ха:
нийслэлийн эрүүл мэндийн газар шиг тусгай зөвшөөрөл арилждаг, намын хүмүүсээ эмнэлэгт шургалуулдаг, хүүхдийн эндэгдэл их гарч байхад хариуцлага тооцуулдаггүй гээд хэл ам их газар
2016-06-27