Э.Бат-Үүл:Төрийн албыг арилжаа наймааны хэрэгсэл болгохыг хэзээ ч зөвшөөрөхгүй

img

 

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит бус зөвлөгөөн өнөөдөр өглөө хуралдлаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл мэдэгдэл хийв. Тэрээр “МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй түүний зөвлөх А.Ганбаатар нарын бичлэгийг хуулийн байгууллагаар шалгуулж, заавал хариуцлага ногдуулах ёстой гэж үзэж байна. Төрийн албыг арилжааны хэрэгсэл болговол тусгаар тогтнол, Үндсэн хуульт ёс алдагдана. Тэд ер нь юу ярьж байгаагаа ч ойлгохгүй байх шиг байна. Ийм даварсан, бурангуй, ёс зүйгүй үйлдэл нь төрд итгэх ард түмний итгэлийг хөсөрдүүлэх аюултай. Тэд энэ бичлэгээ хуурамч эвлүүлэг гэж байна. Үнэхээр хуурамч юм бол эх бичлэгээ яаралтай ард түмэнд үзүүлэх ёстой” гэлээ.Мөн төрт ёс, хууль ёсны талаар наад захын мэдлэггүй энэ бусармаг хүмүүсийн гайтай үйлдлээс шалтгаалж улс оронд тогтворгүй байдал үүсэх ч магадлалтай. Учир нь бусад намууд хэрвээ сонгуульд МАН ялбал сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг мэдэгдэл хийж эхэллээ. Үүнээс шалтгаалан иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж ажиллахыг нийслэлийн удирдах ажилтнуудад үүрэг болголоо.


Мөн Э.Бат-Үүл “Би нийслэлийн Засаг даргын хувьд төрийн албыг үнэлж зарж байгаа энэ ичгүүр сонжуургүй албан тушаалтныг хууль хяналтын байгууллагад заавал шалгуулж, хүлээлгэх хариуцлагыг ногдуулна. Энэ бусармаг явдалтай хэзээ ч эвлэрэхгүй. Монгол төрийн түүхэнд ийм шившигтэй санаархал гарч байгаагүй юм шүү” гэв. Тэрээр төрийн албыг арилжихыг санаархсан энэхүү үйлдэл нь олон мянган эгэл жирийн, шударга албан хаагчийн нэр төрийг сэвтүүлсэн үйлдэл боллоо. Би нийслэлийн засаг захиргааны ажилтнууддаа улс төрийн ямар нэгэн ялгаварлалгүй, ёс бус шаардлага тавихгүйгээр ажиллаж ирсэн. Тэд ч хоёргүй сэтгэлээр нийслэлийн энэ их бүтээн байгуулалтын “мотор” нь болж ажилласан. Тиймээс би бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа нийслэлийн Засаг даргын хувьд энэ хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сүүлийн гурван жилд арай л өөр мэдээж бүрэн гоё болоогүй байгаа хотод амьдарч байгаа нь бодит үнэн дээ
2016-06-27
Зочин:
Hot deer bol uultei orsoldoh hun bhku bailgui de zarim humuusiin hajuud hiisen ajiltai hun
2016-06-27
Зочин:
96. Гэрэлтүүлэг нэмэгдсэнээр орой Үдэш айх аюулгҮй алхдаг боллоо. Утааны асуудлыг зҮгээр л ярьсаар байсан Үе ӨнгӨрч гэр хорооллын дахин тӨлӨвлӨлтийг хэрэгжҮҮлснээр утаа болон олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх гарц болохыг нээж хэрэгжҮҮлж эхлээд байгаа. Энэ мэт хотод ӨнгӨрсӨн 4 жилд олон бҮтээн байгуулалт хийжээ.
2016-06-27
Зочин:
Uul baatriig demjij bga. Suuliin 4 jild hotiig buteen baiguulaltaar bumbugduud shan l bn. Iluu ihiig hiigeesei gj husej bn.
2016-06-27
Зочин:
4 жилийн өмнөхийг бодвол дэвшилтэй зүйлүүд олон байгаа. Хүмүүс аливаа юмны өөг хамгийн түрүүнд хардаг юм хойно доо. Бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийг хаана ч богино хугацаанд хийхгүй нь ойлгомжтой.
2016-06-27
Зочин:
Замын хөдөлгөөний шинэ хуулийг дэмжиж батлуулсан та бүхэнд баярлалаа
2016-06-27
Зочин:
Zunduu ajil hiisen hun hen er ni margahgui baih
2016-06-27
Зочин:
Bagiin ajilgaa ih chuhal shuu bat uuliin bag yag hun shig sain negdej ih ajliin ard garlaa hotiig iim goe bolgoj bgaad ta buhendee bayrlalaa
2016-06-27
Зочин:
Umnuh darga nar n yag hiisniig eruusuu bodood oldoggui ee. Medej bga bol heleerei. Gazriin naimaa l sanaand orood bhiin. Uul baatart amjilt!
2016-06-27
Зочин:
Yarmagt gereltuuleg tawisnaas hoish gemt hergiin garalt 6.5 huwiar bagassan gsn. Ireh 4 jild hotiin olon gudamj, ger horoolliin gudamjiig gereltei bolgooroi
2016-06-27
Зочин:
Төрийн хүнд сурталыг бага ч гэсэн багасгаж байгаад баярлалаа
2016-06-27
Зочин:
. Ger horoolol umnu n zugeer l haygdchihsan bsn shde. Harin odoo ehnees n tsegtsleed dahin tuluwlultund hamruulaad bairand orson humuus n shan l amidarch bn. Ireh 4 jild ene ajlaa urgeljluulhes gadna uur olon ajil tuluwlusun bgaagiin neg n Sain hashaa gdg tusul. Bi ch bas hashaanda shan amidarmar l bn. Bat-Uuliig demjsen n ch bolson ym. Tsaashid ch bas demjih bolno.
2016-06-27
Зочин:
Hotiin darga gej yamar erh medeltei yu hj boldog we gedegiig haruulj chadsan hamgiin best hotiin darga blaa gawyanii amraltaa tur hoishluulaad dahiad heden jil hotdoo yum hiiged uguuch
2016-06-27
Зочин:
Хотын даргыг бол 8 жил ч хийсэн багадахаар тийм мундаг ажлууд хийж байгаа
2016-06-27
Зочин:
идэж уудаг байсан даргуудтай харьцуулахад хамгийн их хөрөнгө оруулалтаар хамгийн зөв шийдэлтэй шинэчлэлт бүтээн байгуулалт хийдэг хүн шүү дээ
2016-06-27
Зочин:
Аар саар гээд байгаа хэл ам дагуулсан ажлыг ажил мөн гэж бодож байна. Ер нь шударга талдаа байгаа шүү, танай багийнхан. Гэхдээ энэ ажлаа улам эрчимжүүлэх хэрэгтэй байна. Ажлын амжилт хүсье.
2016-06-27
Зочин:
BAT-UUL HOTIIN DARGA BOLSNOOS HOISH HOT TSEWERHEN BOLOOD BGA. SANAL SANAACHLAGA, HEREGJUULSEN AJLUUD IH BII. 20 GARUI HUR HOGIIN TSEGIIG USTGALD ORUULSAN, TVK-IIN AJILCHDIIN TSALING NEMSEN GSN. HOTIIN GUDAMJAAR HOGIIN SAWNUUD OLON BOLSON GD TOOCHOD BWAL BARHAARGUI IH AJIL, BUTEEN BAIGUULALT HIISEN.
2016-06-27
Зочин:
mongolchuud butehgui ee. bi huvidaa Batuuliig sain ajillaj bn gej bodoj bn.omnoh darga nar er yu hiisen ym be ingeed iim ym hiisen geed helchih ajil bn uu ted nart, harin ch hotiig tam bolgoj yvgan hun ch yvah gazargui boltol n zaraad oorsoo holjsoniig hun bolgon medeh yum bn.
2016-06-27
Зочин:
Заримдаа хүмүүс хотын захиргаанаас давчихсан утаа, эрүүл мэндийн үйлчилгээ, үнийн хөөрөгдөлт, ядуурал, хог боловсруулах зэрэг асуудлыг хэнээс хаанаас шаардах ёстойгоо жаахан боддог баймаар. Надад бол УИХ, засгийн газрын бодлоготой шууд хамаатай юм шиг санагддаг шүү.
2016-06-27
Зочин:
Хийсэн ажилтай хүнээс л өө хайна шүү дээ юу ч хийгээгүй зүгээр идэж уусан хүнээс хайх гэхнээ юу ч олдохгүй шүү дээ
2016-06-27
Зочин:
Setgel bwal 20 jil zasaj ynzlaagui zamiig 4hon jiliin hugatsaand zasaj ynzalj boldog l ym bn.
2016-06-27
Зочин:
Muulaal ih ajil hiij bgaa da setgeleer bitii unaarai ushuu olon ajil hiigerei
2016-06-27
Зочин:
Улаанбаатар хот өмнө нь хэзээ ч байгаагүй сайхан болсон энэ хүн дахиад олон жил дарга хийгээсэй.
2016-06-27
Зочин:
Hotiin gereltuuleg ih hotiin amidraliin salshgui chuhal heseg shv. Olon gazart gereltuuleg tawisn bnle. Harin hotiin irged maan ter hiisen zuiliig n hairlaj olon jil ashiglahaa bodoh heregtei. Hot shan bh n huwi hun buriin uhamsraas ih hamaardag shv.
2016-06-27
Зочин:
umnuh darguudiin balaguudiig tsewerleh gej ih hicheeseen umnuh darguudiin zarsan gazruudiig tsetsleh gd butehgvi negent barisan barilgiig nuraah gd butehgvi yawna shdee nuguudvvl ni ugduguu uguud hamag yumaa bariad duuschihaad bolchison bhad chine tgd nuraa geed helchiwel boogood vhchihdeg yum bgaa biz dee
2016-06-27
Зочин:
Zam zaswar tsetserleg surguuli smart kart geed neg tsegiin uilchilgee dahin tolowlolt geed nileen ih shinechlel buteen baiguulalt hiisen bi law huwidaa demjeed ogno ene songuuliar
2016-06-27
Зочин:
Uuliin dahin tuluwlult ni uneheer shn sanal sanaachlaga bna lee shvv demjij bgaa
2016-06-27
Зочин:
Muulaal ih ajil hiij bgaa da setgeleer bitii unaarai ushuu olon ajil hiigerei
2016-06-27
Зочин:
Өмнөх хотын дарга нартаа танилцуулаачээ хотоо ийм болгосныг
2016-06-27
Зочин:
Za dahij songogdood sain hashaa hotolworoo urgeljuuleed ywaarai
2016-06-27