Бүү жолоод

img

 

Улсын хэмжээнд энэ сарын 20-ны өдрийн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 12 804 жолоочийг журамласан байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 248, явган зорчигч 166 холбогдсон ба ослын улмаас 51 хүний амь нас хохирчээ. 


Иймд Замын цагдаагийн газар, Мэдээллийн лавлах Ноён зууч 19-50-тай хамтран согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг иргэдэд анхааруулж санамж, сэрэмжлүүлгийг архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллагуудын гадна талбайд байршууллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ