Д.Батхуягийн хэрэгт нэмж шинжээч томилно

img

Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягийн хэргийг хэрэгсэхгүй болгох  саналыг  Авлигатай тэмцэх газраас  нийслэлийн Прокурорын газарт  өнгөрөгч долоо хоногт ирүүлсэн ч хяналтын шатнаас дээрх саналаас татгалзсан шийдвэр гаргажээ.

 Учир нь  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 264.2 дахь хэсэгт зааснаар буюу төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр  үүсгэсэн уг хэрэгт нэмж шалгах, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай гэж хяналтын зүгээс үзсэн байна.

Уг хэрэгт  сэжигтнээр АМГ-ын дарга Д.Батхуягийг урт нэртэй хууль зөрчин 192 лицензийг хууль зөрчин олгосон гэж буруутгасан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ