ЦЕГ: МАН-ын удирдлагуудын бичлэгийг эвлүүлэг гэдгийг шалгаж тогтоогоогүй

img

ЦЕГ: МАН-ын удирдлагуудын бичлэгийг эвлүүлэг гэдгийг шалгаж тогтоогоогүй

 

МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон түүний туслах А.Ганбаатар нар төрийн албыг арилжаа наймаа мэт харж, мөнгөөр үнэлэн ярилцаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Уг бичлэгт сонгуулийн санхүүжилтээ босгохын тулд зөвхөн нийслэлээс гэхэд 60 тэрбум төгрөг босгохоор ярилцсан тухай бичигдэн үлдсэн байдаг.

 

Бичлэг дэлгэгдсэний дараа Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй мэдээлэл хийж, хоёр жилийн өмнө яригдсан ярианы бичлэг мөн болохыг хүлээн зөвшөөрч, алдагдсан бичлэгийг тараасан эзнийг олохоор ажиллаж байна гэсэн юм. Харин үүнийх нь маргааш НИТХ-ын тэргүүлэгч Ц.Амарбаясгалан мэдэгдэл хийж уг бичлэгийг эвлүүлэг гэж олон дахин удаа давтан хэлж Ц.Сандуйгийн мэдэгдлийг "баллуурдах" гэсэн боловч харамсалтай нь бүгд телевизийн камерт бичигдэж үлдсэн юм.

 

Гэтэл өнөөдөр МАН-ын дарга М.Энхболд мэдээлэл хийж, “МАН-ын удирдлагуудын төрийн албыг наймаалцаж байгаа гэх бичлэг эвлүүлэг гэдгийг нь цагдаагийнхан шалгаж тогтоолоо. Өрсөлдөгч намаас санаатай зохион байгуулсан ажил байлаа" мэдэгдсэн. Мөн энэ хэрэгт холбогдуулан Ө, Э нарыг шалгаж байгаа тухай мэдээлсэн.

 

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны эх сурвалжаас тодруулахад.

 

-МАН-ын удирдлагууд төрийн албыг наймаалцаж байгаа талаарх бичлэг эвлүүлэг байсныг танай байгууллага тогтоосон юм уу?

 

-Манай байгууллага сонгуулийн энэ өдрүүдэд сонгуультай холбоотой хэрэг маргааныг шалгаж тогтоохгүй. Хуулийн дагуу гомдлыг хүлээн авч баримтжуулаад шүүхэд шилжүүлэх учиртай. Шүүх уг гомдлыг шалгаж тогтоон эцсийн шийдвэр гаргана. Хэн нэг Ө, Э гэх иргэдийг шалгаагүй. Гэтэл зарим нам, эвсэл, бие даагчдаас эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлыг цагдаагийн байгууллагын нэрийг барьж мэдээлж байна. Аливаа асуудлыг шалгаж, эцсийн шийдвэр гарсаны дараа ярих нь зүйтэй. Сонгуулийн үйл ажиллагааг бусниулах гэсэн аливаа оролдлого гаргахгүй байхыг цагдаагийн байгууллагаас уриалж байна гэв.

 

Б.Саран

Эх сурвалж: Ардчилсан Намын сонгуулийн төв штаб

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
AN MAN hoyr sunutvgei
2016-06-29
Зочин:
өрөвдөлтэй амьтан минь антайгаа зайл аны тэжээвэр нохой минь
2016-06-27
zochin:
yaj ch esreg PR hiisen MAN-daa l ugnu.arai ch ta nar shig uls ornoo urund oruulj archaagiin alduulahgui baih shuu.ta nart daanch itgej baisan ym.ene udaa bol ystoi yaj ch baisan uguhgui
2016-06-27
zochin:
niigmiin sanaa ergelt butsaltgui hend ch oilgomjtoi baihad AN uls ornoo yamarch medremjgui 4 jil udirdah chaan bolson shigee nudee aniad 4muchuuruu sarvalzaad baih um .um eeljtei bdag ergej ireh nuurtei baigaachee.
2016-06-27
Зочин:
Huuliin baiguullagiin ner barij bulhaigaa daldlah gesnii hereggui bid sain oilgoson bgaa ta nariig songohgui
2016-06-27
zzz:
Caran gyua zagdaagiin ner barj hudal medee taraah chin gemt hereg shdee tiim uchraas MAN-iin darga Enhboldod hariuzlaga toozoh estoi bishyy,,,,shyyhed og.
2016-06-27
zochin:
Manaas gaigui 15 hun garval ih ym
2016-06-27
zochin:
Manaas gaigui 15 hun garval ih ym
2016-06-27
Зочин:
гахай нохой ч байсан МАН-д өгнөө
2016-06-27
Зочин:
MAN-YN DURAKUUD MUU YUMANDAA MUN CHI SAIN YUM DAA . ED NAR YALANGUYA UDIRDAKH TUWSHNII DURAKUUD NI ZUWKHUN UURSDIIGUU BODNO UU GEKKHEES YUN TER MONGOLCHUUD BIDNIIG BODKH WE. MANAI MONGOLCHUUD UUNIIG ODOO MEDDEG BOLOMOOR DOO .
2016-06-27
Зочин:
өрөвдөлтэй амьтан минь антайгаа зайл аны тэжээвэр нохой минь
bolor:
teneguud
2016-06-27
Зочин:
МАНамдаа өгнөө саналаа
2016-06-27