Саналын хуудсын зүсэлтэд алдаа гарчээ

УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. 12.00 цагийн байдлаар нийслэлийн сонгогчдын 18.20 хувь нь саналаа өгөөд байна.
Өглөө 07.00 цагт эхэлсэн санал хураалтын явцад ноцтой зөрчил илрээгүй гэдгийг нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэв. Харин зарим нэг доголдол гарсан байна. Тухайлбал, ХААИС дээр байрлах хэсэгт болон Сонгинохайрхан дүүрэгт автомат машин саналын хуудсыг уншихгүй байсан аж. Саналын хуудсын зүсэлтэд алдаа гарснаас машин уншаагүй байна. Тухайн хэсгүүдэд Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэл, технологийн мэргэжилтнүүд ажиллаж, саналын хуудсыг солин санал хураалтыг хэвийн болгосон байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ