СЕХ: Х.Болорчулуун, Д.Оюунхорол нарын асуудлыг хойшлуулсан

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар үргэлжилж байна. Сонгуулийн ирцийн мэдээг 17.00 цагийн байдлаар СЕХ-ноос мэдээллээ. Мэдээллийн дараа тус хорооны дарга Ч.Содномцэрэн сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

-Зарим аймагт саналын хуудас дууссан гэх мэдээлэл байна?

 

-Ийм мэдээллийг бид өнөөдөр зарим аймгаас хүлээж авлаа. Улмаар СЕХ яаралтай хуралдаж аймаг, сумдын сонгуулийн хороодод тогтоол гаргаж хүргүүлсэн. Нэг сая 912 мянга 901 сонгогч санал өгнө гэсэн бүртгэлийг УБСГ-аас СЕХ-нд ирүүлсэн. Эдгээр сонгогчийн саналын хуудсыг санал авах тойргуудад хүргүүлсэн байгаа. Гэтэл УБСГ-аас 84 мянган сонгогчид “түр хасав” гэсэн тэмдэглэгээ хийлгэсэн байна. Мөн 18 мянган сонгогч шилжилт хийлгэсэн байна. Ингээд нийтдээ 100 гаруй мянган сонгогчийн асуудал байна. Энэ иргэд манай саналын хуудасны бүртгэлд ороогүй гэсэн үг. Улмаар хэд хэдэн аймгаас саналын хуудас дутах шинжтэй байна гэсэн хүсэлт ирсэн. Зарим хэсэг 10-30 дутах шинжтэй гэсэн мэдээг ирүүлсэн. Энэ мэдээлийг аваад СЕХ-оос яаралтай шийдвэр гаргаж аймаг, сумдын хороодод чиглэл өгсөн. Ингээд саналын хуудсыг хэвлэж дутагдсан газарт нь хүргэх ажлыг аймаг сумдын сонгуулийн хороо зохион байгуулж байна. Дөнгөж сая авсан мэдээгээр сонгуулийн үйл ажиллагаа болон санал хураалт хэвийн явагдаж байна гэсэн мэдээллийг өгсөн.

 

-Зарим нэр дэвшигчийн нэрийг хассан гэх мэдээлэл гаргаад байна. Тухайлбал нэр дэвшигч Д.Оюунхорол. Энэ талаар танай хороонд мэдээлэл ирсэн үү?

 

-Нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах тухай гурван хүсэлт СЕХ-нд ирсэн. Энэ хүсэлтийг өнөөдөр авч хэлэлцээд СЕХ-оос шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, 28-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч М.Оюунсайхан нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг хийхдээ шашны холбогдолтой авиа дуу, зураг хэвлэх, нэвтрүүлэх зэрэг заалтыг зөрчсөн гэдэг нь шүүхээс тогтоогдсон. Өөрөө шүүхэд давж заалдахгүй. Би торгуулийн мөнгөө төлсөн гэдэг бичгийг СЕХ-нд ирүүлсэн. Тийм учраас шүүхийн шийдвэрийг үндэслэн Оюунсайхан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан. Хоёрдугаарт МАН-аас 14-р тойрогт нэр дэвшигч Х.Болорчулууны талаар мөн гомдол СЕХ-нд ирсэн. Дорнод аймгийн сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн зургаадугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар шийдвэрээр тогтоогдсон байсан. Гуравдугаарт 49-р тойрогт МАН-аас нэр дэвшигч М.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяа нь сонгуулийн тухай хуулийн 71.1 дахь заалтыг зөрчиж мөнгө тараахыг хориглоно гэж заасныг зөрчсөн. Энэ нь БЗД-ийн анхан шатны шүүхийн 2016 оны зургадугаар сарын 24-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр тогтоогдсон. Мөн Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяагаас СЕХ-нд хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтэд шүүхийн шийдвэрийг гар дээрээ аваагүй байна.  Давж заалдах хугацаа дуусаагүй байна гэдэг асуудлыг ирүүлсэн учраас бид энэ асуудлыг хойшлуулсан.

 

-Х.Болорчулуун нэр дэвшигч ямар үндэслэлээр хасагдсан бэ?

 

-Сурталчилгааны үеэр самбар байршуулж болохгүй гэсэн газар байршуулсан. Энэ нь шүүхээр сурталчилгааны хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсон.

 

-Энэ хүмүүсийн нэр саналын хуудсан дээр байгаа. Тэгэхээр иргэд саналаа өгч болох уу?

 

-Өгч болно. Одоо бол саналын хуудсанд нэр нь бичигдсэн нэр дэвшигч хэвээрээ байгаа. Нэрийн жагсаалтаас хасагдаагүй байгаа учраас иргэд саналаа өгдгөөрөө өгч түүн нь тоологддогоороо тоологдоно.

 

-Сонгогдсон тохиолдолд яах вэ?

 

-Ер нь сонгогдсон тохиолдолд хасах үндэслэл гарч ирнэ. Тийм учраас нэр дэвшигчийг эргүүлэн татах үндэслэл байгаа.

 

-АН-аас санал хураалт явагдаж байгаа үед сонгогчдод нөлөөлөх байдал үзүүлж байна. Энэ хууль зөрчсөн үйлдэл үү?

 

-Сонгууль дуусч шийдвэр гарсны дараа энэ асуудалд хариулт өгнө.

 

-Өмнөх сонгуультай харьцуулахад энэ цаг үеийн ирц ямар байна вэ?

 

-Өмнөх онтой харьцуулбал энэ цаг үеийн ирц сайн байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ard Tumen:
Arhangaid Ganhuyg,Erdeneted AN aas bas devshij bgaa hen ch bilee AN iinhang yagaad yah ch gui bgaan,Sodnomtseren guai zov shudraga songuuli hiigeerei !!!
2016-06-29
Зочин:
amjilt husii mundag shuu ta 
2016-06-29
Зочин:
Дээд боловсролын салбар ЮНЕСКО-с баталсан стандартад нийцэж эхэлсэнд залуу хүний хувьд их баяртай байна.
2016-06-29
Зочин:
Авъяас хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай дүү өөрийн сонирхдог уран нугаралтаар амжилттай хичээллэж байгаа энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн танд баяраллаа
2016-06-29
Зочин:
Адилхан эмэгтэй хүн болхоор дэмжиж байна. Амжилт хүсье.
2016-06-29