33 тойрог мэдээллээ ирүүлээд байна

img

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн ирцийн болон саналын өгсөн урьдчилсан дүнг  СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн  танилцууллаа. Тэрбээр “Аймгуудийн дүнгээр ирцийн мэдээ 70 гаруй хувьтай байна. Нийслэлийн ирцийн мэдээ дундажаар 68 хувьтай байгаа. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад ирц хангалттай хүрсэн. Архангай, Увс аймгийн сонгогчдын ирцийн мэдээ ирээгүй байна. Нийтдээ 76 тойргоос 33 тойргийн дүн нэгтгэгдээд ирсэн байна. 2504 машин ажилласнаас нийт ирэх ёстой мэдээний 90 хувь ирээд байна. 24.00 цагийн байдлаар 33 тойргоос ирсэн мэдээлэл ирсэн хэмээн танилцууллаа.  Бид аймгуудаас албан ёсны мэдээлэл авна. Мэдээлэл зөрж байсан тохиолдолд байхгүй. Гэхдээ аймаг дүүргийн сонгуулийн хороод хуралдаж, баталгаажуулна” гэлээ. СЕХ-нд дүнгээ нэгтгээд ирүүлсэн УИХ-ын  33 тойргийн  МАН-ын 27 нэр дэвшигч, АН-ын 4 нэр дэвшигч, МАХН-ын 1 нэр дэвшигч, 1 бие даагч сонгогчдын 100 хувийн санал авсан байна.

 

СЕХ-ны цахим системийн мэдээллээр УИХ-ын сонгуульд МАН илт давуу байдлаар ялалт байгуулаад байгаа юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
vnen vv
2016-06-30