Та бүхнийхээ итгэлийг дааж чадна

УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН илт давуу ялалт байгуулаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан МАН-ын дарга М.Энхболд “Тусгаар тогтнол”-ын ордондоо мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Одоогийн байдлаар МАН-ын нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн 63 тойрогт ялалт байгуулаад байна. Улаанбаатар хотын ИТХ-ын 33 тойрогт мөн ялалт байгуулахаар байна.
Сонгуульдаа идэвхтэй оролцож, МАН-ыг дэмжсэн нийт ард түмэндээ баярлалаа. Нэр дэвшигчийн багт ажилласан гишүүд, идэвхтэн, сонгуультан, дэмжигчдэдээ талархаж байна. Монголын ард түмэн МАН их итгэл найдвар хүлээлгэлээ. Их итгэл найдварын ард хариуцлага байгаа. Та бүхнийхээ итгэлийг дааж чадна гэж энэ индэр дээрээс цохон тэмдэглэж байна.
Бид улс орныхоо эдийн засаг, ард иргэдийн амьдрал доройтож байгаа байдалд бүхий л идэвх чадлаа дайчлан ажиллах болно хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ