АН-ын лидерүүд “уналаа”

Өнгөрсөн дөрвөн жил төрийн эрхийг барьсан АН энэ удаагийн сонгуульд бүдэрлээ. Тус намаас нэр дэвшигчдээс 10 гаруй хүн ялсан урьдчилсан мэдээ байна. Өөрөөр хэлбэл АН-ын нэр дэвшигчдийн ихэнх нь “унасан” бөгөөд тэр дунд тус намын лидерүүд ч байна. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд МАН-ын Д.Лүндээжанцанд ялагдсан бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзоригт “өвдөг шороодлоо”. Мөн тус намын экс дарга Н.Алтанхуяг ч олонхын санал аваагүй бололтой. Урьдчилсан дүнгээр тус тойрогт МАН-ын Н.Цэрэнбат ялалт байгуулсан мэдээ байна.
Харин НИТХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн хотын дарга Э.Бат-Үүл ялалт байгуулжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ