АН түүхээ давтав

16 жилийн өмнөх улс төрийн түүх энэ удаагийн сонгуулиар дахин давтагдлаа. 1996-2000 онд парламентад эрх барьж байсан Ардчилсан холбоо эвсэл дараагийн сонгуулиар намаараа ялагдал хүлээж байлаа. Тухайн үеийн АН-ын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүгд сонгогчдийн олонхийн санал авч чадахгүй ялагдал хүлээж, намдаа гадуурхагдаад байсан УИХ-ын гишүүн агсан Ж.Наранцацрал парламентад нэг суудал авч сонгогдож байсан юм.
Энэ удаагийн сонгуулиар 2000 оны УИХ-ын сонгуулийн түүх дахин давтагдлаа. Учир нь эрх баригч АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын экс дарга Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт гээд АН-ын удирдлагууд, лидерүүд бүгд ялагдал хүлээлээ. АН 2012 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд олон суудал авч, эрх барьсан. Гэхдээ 2000 оны гашуун түүхээсээ сургамж авсангүй. Эрх барьж байх хугацаандаа намын удирдлагаа сольж, Засгаа огцруулж, төр, засгийг тогтворгүй байдал эдийн засгийг улам хямруулж, нийгмийг бухимдуулсаны дүнг харгалзаж, ард түмэн энэ удаагийн сонгуулиар АН-д муу дүн тавилаа. Тиймээс ч сонгуулийн урьдчилсан дүнгээр АН 9 суудал аваад байна. Энэ нь парламентад бүлэг байгуулах хэмжээний эрхзүйн чадамжтай л үлдлээ гэсэн үг.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ