Дөрвөн хүнийг мөргөж гэмтээжээ

img

Сонгуулийн санал хураалтын өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 267 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүний 190 нь зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн байна. Тухайн өдөр 7 хүүхэд зам тээврийн осолд өртөж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг журамлажээ.

 

Энэ өдөр Баянгол дүүргийн нутаг Бичил хорооллын урд замд Benz G550 маркийн авто машины жолооч Э нь T. RAY-4 маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай эмэгтэй Г нарын 4 хүн гэмтсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэнжийн гудамж, 31-р цэцэрлэгийн 64-р тойргийн урд замд Т.Probox маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 25 настай эрэгтэй С нарын 4 хүнийг мөргөж гэмтээжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
teneg malnaas dor yumnuud
2016-06-30
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-06-30