УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгоно

Өнөөдөр 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгоно. Арга хэмжээ Сонгуулийн ерөнхий хороонд 12.40 цагт болно. Мөн өнөөдөр шинэ гишүүдийн нэрсийг Ерөнхийлөгчид айлтгана.
Энэ удаагийн сонгуульд 498 хүн нэр дэвшиж, парламентын танхимд суух 76 гишүүн тодроод буй юм. Шинэ парламентыг МАН-ын 65, АН-ын 9, МАХН-ын 1, бие даагч 1 гишүүн бүрдүүлэх юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ