Тоглолт үзээд музей үнэгүй сонирхоорой

Чойжин ламын сүм музей нь Соёлын биет болон биет бус өвийг дотоод, гадаадын үзэгчдэд сурталчлан таниулах үйлсийг музейн ажилтай уялдуулан зохион байгуулах зорилгоор “Монгол угсаатны хөгжмийн товчоо” ТББ-тай хамтран “Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө”-г байгуулаад байна. Тус өргөөнд Алтай ятга судлаач, хөгжмийн зохиолч Д.Ганпүрэв, нэрт ятгач Ч.Мөнх-Эрдэнэ, язгуур урлагийн “Алтай хамтлаг” зэрэг чадварлаг уран бүтээлчид “Домогт нүүдэлчид” урлаг, уран сайхны үзүүлбэрийг өнөөдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд өдөр бүр хоёр удаа тоглох юм.
“Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө”-ний нээлт өнөөдөр 17:00-19:00 цагт Чойжин ламын сүм музейд болно. “Домогт нүүдэлчид” тоглолтын тасалбарын үнэ 25 000 төгрөг бөгөөд музейг үнэгүй үзэх боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ