“Сэлэнгэ-2016” удахгүй эхэлнэ

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан терроризмын эсрэг “Сэлэнгэ-2016” сургууль удахгүй болно. Манай хоёр улсын Зэвсэгт хүчин 2008 оноос хойш хамтарсан сургуулийг хийж байна. Энэ жил уламжлал ёсоор хоёр орны дайчин эрс “Сэлэнгэ-2016” байлдааны буудлагатай хамтарсан тактикийн хээрийн сургуулийг хийнэ. Хамтарсан сургууль жил бүр өөр өөр хэлбэрээ явагддаг. 2014 онд тал хээрийн бүсэд явагдсан, 2015 онд байлдаантайгаар усан саад гатлах асуудлыг боловсруулж байсан бол энэ жилийн нэг шат нь шөнийн ажиллагаа байна гэж талууд урьдчилсан байдлаар тохиролцоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ