УИХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна.УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболдыг томилов. Үүний дараагаар шинээр томилогдсон УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын тамгыг гардууллаа. УИХ-ын дарга М.Энхболд тамгаа гардан авсны дараагаар үг хэллээ.
-УИХ-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Сонгуулийн хуулийн дагуу сонгуулийг зохион байгуулсан СЕХ-ныханд талархлаа илэрхийлье. УИХ-ын тангаргаа өргөсөн гишүүддээ баяр хүргэе. УИХ хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг чандлан мөрдөх болно.
Бид мэргэжлийн Засгийн газрыг байгуулж, нэн даруй үйл ажиллагаагаа эхлүүлэх шаардлагатай байна. Улс орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахын тулд шинээр бүрдэх Засгийн газар хурдан хугацаанд эдийн засгийг тогтвортой болгох төслөө боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай байна. Энэ оны төсөвт яаралтай тодотгол хийх шаардлага тулгарч байна. Улсын баяр наадам, АСЕМ-ын уулзалт, олимпын наадамд оролцох багийн бэлтгэлийг хангах ажил яаралтай тулгарч байна. Манай намыг сонгосон сонгогч түмэндээ талархар илэрхийлье. Бид хуулиа дээдэлсэн цэгц олонхи байх болно. Төрийн нуруу түвшин түмэн олон амгалан байх болтугай хэмээлээ.
Ийнхүү УИХ-ын анхдугаар хуралдаан өндөрлөв. Одоо гишүүд их эзэн Чингисийн хөшөөнд очиж дурсгалын зургаа татуулах юм.
Н.Энх
Уншиж байна |