”Ноён пицца”-ны хүргэгч гэмтжээ

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 282 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 202 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч 12 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолоочийг журамласан байна.
Ослын тухайд:
1. Сүхбаатар дүүргийн нутаг Бэлхийн зам, Цолмонгийн 2-3 тоот хаалганы гарц замд T.Prius маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 38 настай эмэгтэй Э-г мөргөж амь насыг нь хохироосон.
2. Баянгол дүүргийн нутаг Модны II Хүүхдийн сувилалын газрын урд замд Ноён пицца ХХК-ны мопедны жолооч Д нь T.Prius маркиийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 27 настай эрэгтэй Д гэмтсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ