Гаран дээр наалдсан цавууг хэрхэн арилгах вэ

Америкийн “www.wikihow.com” сайт гаран дээр наалдсан цавууг хэрхэн арилгах аргаас нийтэлжээ.
Зөвлөгөө №1
Та бага зэргийн усанд шингэн саван хийгээд сайн хөөсрүүлэх хэрэгтэй. Дараа нь цавуу болсон гар эсвэл хуруугаа усандаа хий. Үргэлжлэх хугацаа 1-2 минут. Дараа нь та хүйтэн усаар гараа угааагаарай. Цавуу арилсан байх болно.
Зөвлөгөө №2
Цавуу болсон хэсгээ хумсны хуурайгаар хуурайдах хэрэгтэй.
Зөвлөгөө №3
Цавуу сайтар хатсан үед нь хуулж авах. Дараа нь заавал тос түрхээрэй.
Зөвлөгөө №4
Цавуутай хэсэгтээ масло зэргийг түрхээд 1-2 минутын дараа зөөлхөн алчуураар арчиж, гараа цэвэрлээрэй.
Зөвлөгөө №5
Мөн үнэртэй усыг цавуу болсон хэсэг рүүгээ цацах хэрэгтэй.
Зөвлөгөө №6
Аяга угаагчийг усанд хийгээд сайтар хутгаад цавуу болсон хэсгээ дүр. Хэсэг хугацааны дараа цавуу арилах болно.
Зөвлөгөө №7
Давсыг цавуу болгосон хэсэгтээ түрхээд сайтар үр.
Зөвлөгөө №8
Бага зэргийн устай давсаар цавуу болсон хэсгээ үрж болно.
Зөвлөгөө №9
Төгсгөлд нь цавуу болсон хэсгээ архиар арчаад дараа нь хүйтэн усаар угаагаарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ